2019 оны 12 сарын 06-ны өдөр Ховд их сургууль дээр “XII сарын 07” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө. XII сарын 07-нд болсон багш, оюутны ардчилсан жагсаал нь Ховд их сургуулийн түүхэн дэх бахархал болсон томоохон үйл явдлуудын нэг билээ. Эдүгээгээс 30 жилийн тэртээ Ховдын БДС-ийн багш, оюутнууд анхны улс төрийн шаардлага бүхий жагсаалыг зохион байгуулсан түүхтэй. Уг жагсаалд 450 орчим багш, оюутан болон Ховд хотын дэмжигч хөдөлмөрчин ард оролцсон байна.
XII сарын 07-ны өдрийн Ховдын БДС-ийн багш, оюутнууд ардчилсан жагсаалын 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд багш, судлаачдын 12, оюутны 13 эрдэм шинжилгээний илтгэл, ханаар 3 багш судлаачийн илтгэлийг хэлэлцлээ.
Хурал ХИС-ийн үндэсний язгуур урлагийн ангийн “Язгуур монгол” хамтлаг Долдой зээрд аялгууг тоглож, хурлын зочдыг тэргүүлэгчдийн суудалд урин суулгаж, танилцуулсны дараа ХИС-ийн захирал, доктор, профессор Б.Нямдорж үг хэлснээр нээгдлээ.
Хуралд баяр хүргэж Улсын их хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат, “XII сарын 07” оюутны холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэцогт нар үг хэллээ.
Түүний дараагаар Ховдын багшийн дээд сургуулийн төгсөгчдийн “XII сарын 07” оюутны чөлөөт холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ XII сарын 07-ны ардчилсан жагсаалд оролцсон Ховд их сургуулийн профессор багш, төгсөгчдийн уг жагсаалын ойн медалиар шагналаа. Түүний дараа Ховд их сургуулийн 40 жилийн ойн медалиар нэр бүхий 7 хүнийг шагнаж, гарын бэлэг олголоо.
Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд хурлын хамтран зохион байгуулагч Ховд их сургуулийн оюутны холбооны тэргүүн, ТНУТ-ийн Үндэсний язгуур урлагийн II ангийн оюутан О.Сайхандалай ардчилалын анхдагч буюу XII сарын 07-ны жагсаалын удирдагч 5 хүнд талархал гардуулж, оюутны зөвлөлийн гурван гишүүний хамт “Хонхны дуу”-г дууллаа.
Үдээс өмнөх хуралдааны эхэнд ХИС-ийн НХУС-ийн ТНУ-ы тэнхимийн багш, Түүхийн ухааны доктор, проф. Г.Пүрэвдорж “XII сарын 07: үйл явц, өрнөл, түүх бичлэг дэх үнэлгээ дүгнэлт” сэдэвт үндсэн илтгэл хэлэлцүүллээ. Уг илтгэлд “XII сарын 07”-ны жагсаалыг түүх бичлэгт хэрхэн үнэлж дүгнэсэн талаар оруулж өгсөн явдал нь ихээхэн сонирхолтой байлаа.
Түүнчлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль. Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор Ч.Тамир “1990-ээд оны олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний судалгаа” хэмээх илтгэлээр өөрийн диссертацид монголд болсон 282 жагсаалыг өрнө дахины түүхэн социологийн арга зүйн дагуу харьцуулан судалсан ажлыг танилцууллаа. Чингэхдээ Ховдын “XII сарын 07”-ны өдрийн жагсаал нь цуглаан бус жагсаалын бүхий л шинж чанарыг хангасан байсан талаар өгүүлсэн нь хурлын төгсгөлийн бичиг баримтад уг нэр томьёог цаашид хэрэглэх чухалтай хэмээх олонхын саналыг тусгахад тустай судалгааны ажил байлаа.
1987–1991 онд Ховдын багшийн дээд сургуульд ажиллаж байсан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш Д.Мөнхтөр “12 сарын 7-ны цуглаан ба мэдээллийн хэрэгсэл” илтгэл хэлэлцүүлж, илтгэлийн явцад уг жагсаалыг “оюутны” болон “Ховдын жагсаал” гэж нэрлэх санал дэвшүүлсэн судлаачдын саналд шүүмжлэлтэй хандаж санаачлагчийн талаас бус зохион байгуулалтын шалгуур үзүүлэлтээр уг жагсаал бол багш, оюутны цуглаан байсан талаар уг саналыг М.Санждорж судлаач 1995 онд хүлээн зөвшөөрч өөрийн бүтээлд оруулсан байдаг, судлаачийн субьективизм, хөндлөнгийн нүдний талаар сонирхолтой харьцуулалт хийн өгүүллээ. Илтгэлд өөрийн нийтлэсэн “ТВ хувьсгал болон 1989 оны 12 дугаар сарын 7-ны цуглаан” өгүүлэлд дэлгэсэн баримтыг ишлэж Липман судлаачийн “хэвлэгдээгүй бол болоогүй” хэмээх зарчмыг уг жагсаалын жишээн дээр барин тавин ашиглаж хэлэлцүүлсэн нь шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой судалгаа болохыг бэлхнээ харуулах ажээ.
Хуралд уг жагсаалын удирдагч, Ховдын багшийн дээд сургуулийн төгсөгчдийн “XII сарын 07” оюутны чөлөөт холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ “Монголын ардчилсан хувьсгалын эхлэл нь Ховдын багшийн дээд сургуулийн оюутан, багш нарын улс төрийн жагсаал-цуглаан мөн”, жагсаалын гардан зохион байгуулагч, 1990 оны хавар байгуулагдсан “XII сарын 07” оюутны чөлөөт холбооны тэргүүлэгч (6 тэргүүлэгчийн нэг) Ц.Буяндалай “Ардчилалын анхны жагсаалыг эргэн дурсахуй” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн нь маш үнэ цэнэтэй баталгаатай эх сурвалжаас гарвалтай мэдээлэл байлаа. Уг үнэ цэнэтэй мэдээлэл нь өмнөх түүх бичлэгт төдийлөн тусаж байгаагүй шинэ мэдээлэл илтгэлийн дундуур зарим зөрчилтэй асуудлаар үнэн бодитой дүгнэлт өгч байгаа зэргээр илэрч байв. Уг эрдэм шинжилгээний хурлын хамгийн оргил хэсэг бол илтгэгч Д.Бат-Эрдэнэ “Ардчилалын алтан хараацай гэж үнэхээр байдаг юм бол өөрийн цээжиндээ санаж тээж, санаачлан уг жагсаалыг бодит байдал болгосон С.Эрдэнэцогт юм” хэмээн хуралд оролцогчдоос баяр хүргэхийг хүссэн үйл явц байлаа. “XII сарын 07” оюутны чөлөөт холбооны тэргүүлэгч Ц.Буяндалай илтгэлдээ уг жагсаалын санаа хаанаас гарсан, тэр үеийн түүх нийгэм судлалын ангийн хоёр оюутантай ярилцдаг, тэд жагсаалд ямар үүрэгтэй оролцсон, одоо ямар ажил эрхлэж байгаа, Батзангиа багштай уулздаг байсан тухай ярьлаа.
ХИС-ийн НХУС-ийн ТНУ-ы тэнхимийн багш, Түүхийн ухааны доктор, проф. М.Ганболд “1990 оны ардчилсан хувьсгал хөдөө орон нутагт өрнөж эхэлсэн нь (Ховд аймгийн Дуут сумын жишээн дээр)” сэдэвт илтгэлээ уг жагсаалд үг хэлсэн Хөгжимт драмын театрын жүжигчин Чилгэр бол Дуутынх хэмээн яриагаа эхлэв. Чингээд өөрийн илтгэлдээ сумдаа хэдэн холбоо, хөдөлгөөн гарсан, тэдгээрийн удирдагчид хэн байсан, Ардчилсан намын анхны салбар байгуулагдсан түүх, Ховд аймагт анх сум нэгдлийн даргаа унагаж өөрсдөө хэрхэн ямар хүнийг урьж ажиллуулсан, хамгийн гол нь уг үйл явдал тогтмол хэвлэлд хэвлэгдсэн тухай баримт дэлгэн өгүүллээ.
ХИС-ийн зөвлөх профессор Б.Даваадорж “Түүх түүхээрээ оршивоос түүх болой” илтгэлээр өөрийн удирдсан ангийн оюутан С.Эрдэнэцогт болон бусад оюутны бүртгэлийг хийсэн дэвтэрийг үзүүлж, уг ардчилсан жагсаалын талаар удирдсан ангитайгаа хэрхэн харьцаж байсан талаар дурсамж хуваалцан, жагсаалын өргөх бичигт эх бичвэрийн анализ хийсэн нь ихээхэн сонирхолтой байлаа.
ХИС-ийн Лицей сургуулийн багш Н.Энхтөр жагсаалын цахим болон медиа эх сурвалжийн талаар “XII сарын 07-ны жагсаалын талаарх дурсамж” сэдэвт илтгэлдээ баримт сөхлөө. Илтгэлдээ жагсаалын тухайн цагийн фото зураг, 2010 онд хийсэн “XII сарын 7” баримтат кино, 2014 онд Ховд хотод уг жагсаал болсон Ховд их сургууль орших гудамжийг “Эрх чөлөөний гудамж” болгосон талаарх холбогдох байгууллагын тогтоол, кадастрын зураг хийгээд уг түүхэн үйл явдалын өнгөт гэрэл зургийг дэлгэн тавьсан нь гэрэл зураг, дуу дүрс бичлэгийн чухал эх сурвалжууд юм.
Хурлын төгсгөлд 1999 онд буюу уг жагсаалын арван жилийн ойгоор ТНС-III ангийн оюутан байсан Ч.Мөнхбаяр тухайн жил МУИС-ийн Ховд дахь салбар сургууль дээр уг жагсаалын 10 жилийн ойгоор явуулсан хэлэлцүүлэгийн талаар дурсамж хуваалцлаа. Чингэхдээ хэлэлцүүлэгийн зорилго, өрнөсөн байдал, зарим мэдээлэгчдийн өгсөн дурсамжийн (өөрөө ангийн 3 оюутны хамт сэтгүүлчээр ажиллаж авсан тухай) талаар, цаашид эмхэтгэл хэвлэгдэхэд нийтлүүлэх тухай өгүүлсэн нь XII сарын 07-ны жагсаал түүх бичлэгт хэрхэн тэмдэглэгдэж ирсэн тухай судалгааны тоймыг гаргахад чухал ач холбогдолтой мэдээлэл байлаа.
Хурлын дараагийн хэсэг хурлын дарга доктор, проф. Б.Батмөнх XII сарын 07-ны жагсаалын санаачлагч, удирдагч С.Эрдэнэцогтыг жагсаалын талаар дурсамж хуваалцахыг хүссэнээр хэлэлцүүлэг эхлэлээ. С.Эрдэнэцогт жагсаалын эхлэл, өрнөл, төгсгөл болон түүний дараа Ховдын багшийн дээд сургууль дээр болсон оюутантай холбоотой өөрчлөлт шинэчлэлтийн талаар өгүүлсэн нь сонирхолтой байлаа. Өөрөө Улаанбаатар хотод оюутны хуралд нэг багш, гурван найзын хамт оролцож, уг жагсаал сургуулийн арван жилийн ой, XI сарын 26-ны түүхийн мэргэжил суртачлах өдрийн дараа хэрхэн болж өрнөсөн.
Сэтгэлийн дуудлагаар хэрхэн оюутны холбооны дарга болж 6 хамтран ажиллагч найзуудаа сонгосон, харамсалтай нь тэдний хоёр нь бурхны оронд заларсан тухай ярилаа. Дурсамждаа санаачлагч болохын хувьд нөлөөлсөн гадаад дотоод хүчин зүйлийн талаар хөндлөө. Зарим түүх бичлэгт дурдсан 1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр хуралдсан Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөний талаарх мэдээлэл Ховд хотод сураггүй байсан талаарч ярилаа. Тэрч битгий хэл XII сарын 07-ны жагсаалын талаарх мэдээлэл Монгол орон даяар хожуу гарч, тархсан тухай дурдлаа. Түүнчлэн хүн сайн сайханд холбогдох сэтгэлгээтэй байдаг. Түүхэн үйл явдлаар гоёж чимэглэх дуртай байдаг. Орхонд болсон жагсаал анхдагч болох гэж оролддог талаар бодит баримт хөндлөө. Ялангуяа шинэ нийгэм буюу ардчилсан нийгмийн талаар ямар ч төсөөлөл байгаагүй, өөрчлөлт шинэчлэлтийг удаашруулсан намын төв хорооны удирдлагыг өөрчилчих юм бол бүх юм сайхан болох гэж байсан талаар дуртгалаа. Тухайн цаг үед жагсаалд үг хэлж байсан Ховд хотын иргэн сайд нарын зөвлөлийн даргаар нэр бүхий өөр дэвшилт үзэлтэй хүнийг тавьчихвал бүх зүйл сайхан болох гээд байсан тийм цаг үе байсныг онцлон эцэст нь хүн бол өөрөө яаж амьдрах ёстой юм гэдгээ л мэдэж байх ёстойг чухалчилав. Тэрбээр сүүлд хэлэлцүүлэг хэсэгт “Би чамд хайртай кино”-нд гардаг “Баярааг Ховдын багшийн сургуульд явуулсан” гэдэг шиг нутаг заагдаж төгсөхөөр ирсэн Польш болон бусад газар суралцаж байсан оюутнуудтай ярилцдаг тухайгаа хөөрч, эдүгээ Улаанбаатар хотод уг жагсаалыг зохион байгуулагчид төгсөгчидийн холбоо байгуулан, биллярд клубын зохион байгуулалтанд орж сүүлийн жилүүдэд 200-300 луугаа шинэ жилээ тэмдэглэдэг болсон тухай уг жагсаал Ховдын процессын нэгэн салаа мөчир болон цэцэглэж байгаа тухай өгүүллээ. Түүнчлэн төрөлх сургуулийн цаашдын хувь заяанд санаа зовинодогоо илэрхийлж, Ховд их сургуулийн өнөөгийн оюутны холбоо сургуулийнхаа хөгжил цэцэглэлтэнд шинэ жил, есөн сарын нэгнээс илүү анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн сургамж өгснөөр яриагаа өндөрлөлөө.
Уг эрдэм шинжилгээний хурлаар оюутны салбар хуралдаан 13 илтгэл хэлэлцүүлж эхний гурван байранд орсон илтгэлийг шагнаж урамшуулсан байна.
Илтгэлийн уралдааны тэргүүн байранд ХИС-ийн БШТС-ийн Газар зүй IV ангийн оюутан О.Түвшинтөр “Ардчилсан хувьсгалын эхлэл, өрнөлт” сэдэвт илтгэлээр, дэд байранд НХУС-ийн Түүх, нийгэм судлалын IV ангийн оюутан М.Уртнасан “1989 оны 12 сарын 07-ны үйл явц ба оюутны эрх” сэдэвт илтгэлээр, гутгаар байранд НХУС-ийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн Түүх, нийгэм судлалын II ангийн оюутан Б.Ганцэцэг “Монголын ардчилсан хувьсгалын үнэ цэнэ, сургамж, өнгөрсөн ба эдүгээ” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлэн орсон байна.
Хурлын төгсгөлд хуралд оролцогчид ХИС-ийн захирал Б.Нямдоржийн нээлтийн үгэндээ онцолсон өнөөдрийн хурлын илтгэл эмхэтгэл болон нийтлэгдэх тал дээр санал нэгдэж, дараа удаа болох ойгоор гар дээр тавигдсан байхын чухалыг дурдаж, хурлын нарийн бичгийн дарга ХИС-ийн НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэн хуралд оролцогчдод баяр хүргэж, дахин уулзахын ерөөл дэвшүүлснээр Ховд их сургуулийн түүхэнд хүндтэй байр суурийг эзэлсэн баруун монголчуудын түүхэн санах ой, түүхэн үйл явцын үргэлжлэл болсон эрдэм шинжилгээний хурал өндөрлөлөө.
Мэдээлэл бичсэн: НХУС-ийн ТНУТ-ийн эрхлэгч, доктор, дэд проф. Ч.Мөнхбаяр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба мэдээний сэтгэгдэлд khu.edu.mn хариуцлага хүлээхгүй.
hzqnrmny
2021-02-02 09:19:53 / Таны ip: 221.202.168.254Ховд их сургууль [url=http://www.g861m5g8m3gzvw1s85wk64tgo46k1v35s.org/]uhzqnrmny[/url] hzqnrmny http://www.g861m5g8m3gzvw1s85wk64tgo46k1v35s.org/ ahzqnrmny
vZscrkbHACCuFVg
2021-02-23 01:01:54 / Таны ip: 5.188.48.24Jx1qn ituocuxatctb, [url=http://syukfpmtxklg.com/]syukfpmtxklg[/url], [link=http://hpnqnzpjgfkf.com/]hpnqnzpjgfkf[/link], http://hyjujlhlxhzy.com/
sQhLxMYUxr
2021-02-23 08:58:43 / Таны ip: 5.188.48.2om8Lzg lhokomuxtfvy, [url=http://tmjhjjlncubl.com/]tmjhjjlncubl[/url], [link=http://hkvdnzfmfven.com/]hkvdnzfmfven[/link], http://xzpcmimnncer.com/
HGwIbzuVqMF
2021-02-24 07:10:08 / Таны ip: 5.188.48.3R2wzQ2 sjirhlafzzla, [url=http://yrmsvvtmpqep.com/]yrmsvvtmpqep[/url], [link=http://lsxwqsmcstex.com/]lsxwqsmcstex[/link], http://jgfgttszqxzj.com/
EdVwdvMS
2021-02-24 11:59:33 / Таны ip: 5.188.48.25GZPuT ugqngxwwijdw, [url=http://mpbpmwfptqdm.com/]mpbpmwfptqdm[/url], [link=http://ylrejxhnvedt.com/]ylrejxhnvedt[/link], http://tshronqkovbu.com/
TyXVmULKMzRPcwQbYk
2021-02-24 16:15:51 / Таны ip: 5.188.48.3eQT01f txfosllegfhp, [url=http://bfatlqzpduel.com/]bfatlqzpduel[/url], [link=http://ywfoeqonadcp.com/]ywfoeqonadcp[/link], http://pdujbgvrbbcv.com/
tXMjxThxN
2021-02-25 18:24:10 / Таны ip: 5.188.48.3ar5o7i tbfehttebvth, [url=http://hwfrmwqscuro.com/]hwfrmwqscuro[/url], [link=http://eeugtexadszt.com/]eeugtexadszt[/link], http://pptshhccmurn.com/
SMYeCgyFux
2021-02-26 11:54:10 / Таны ip: 5.188.84.151ZnagD4 jvsghdxgoios, [url=http://xsyjefbtszuo.com/]xsyjefbtszuo[/url], [link=http://gfyoytuumxco.com/]gfyoytuumxco[/link], http://leugwtgboxsf.com/
oqQAkIsBKgzCFmge
2021-02-26 17:33:16 / Таны ip: 5.188.48.4zpgkUZ jqyxnhzfpcnw, [url=http://afzdppwrnhwg.com/]afzdppwrnhwg[/url], [link=http://wkbnyywtemqy.com/]wkbnyywtemqy[/link], http://jkxkvscgaidy.com/
mNvVEvpaozm
2021-02-26 19:25:46 / Таны ip: 5.188.84.151AJLBvf cktfcvxkykli, [url=http://ckmcvqfrkvji.com/]ckmcvqfrkvji[/url], [link=http://nsjfqidybzyr.com/]nsjfqidybzyr[/link], http://hqymglcgyjzx.com/
voWooEhCEir
2021-02-28 15:11:39 / Таны ip: 5.188.84.151AlYdpK mvmcmemrpxaa, [url=http://zaqryzdlymjq.com/]zaqryzdlymjq[/url], [link=http://majngdhvkpoh.com/]majngdhvkpoh[/link], http://omxwpqjbruei.com/
vQeBBkMpDmCYo
2021-03-01 00:30:24 / Таны ip: 5.188.48.4EulzzM lztfcavrxlrs, [url=http://ynvmqmpsdjyy.com/]ynvmqmpsdjyy[/url], [link=http://sgtwjmffixeh.com/]sgtwjmffixeh[/link], http://qkircxzfmynp.com/