Khovd University

Articles

ХИС БШТС-ИЙН БИОЛОГИЙН ТЭНХИМИЙН ПРОФЕССОР БАГШ С.ДОРЖИЙН НЭРЭМЖИТ БИОЛОГИЙН НЭЭЛТТЭЙ ОЛИМПИАДЫН ТАЙЛАН

Ховд аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохиогддог профессор багш С.Доржийн нэрэмжит биологийн олимпиад 2014 оны 03 сарын 30 нд Ховд их сургуульд дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү олимпиадыг Биологийн ухааны доктор, профессор С.Дорж  141 000 төгрөгийн өртөг бүхий ном сурах бичгээр ивээн тэтгэлээ.
Олимпиадад  аймгийн  төвийн 7 сургууль болон 16 сумын нийт 125 сурагч оролцлоо. 1-10-р байр эзэлсэн сурагчдаас 3 сурагчид Ховд Их Сургуулийн Биологийн тэнхимийн харъяа аль нэг ангид элсэн суралцах эрхийн бичиг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн  бэлтгэсэн  сурагч нь амжилттай оролцсон  VI, прогресс  сургуулийн багш Б.Болормаа, П.Отгонням нарт батламж хадгалуулав.
Ховд аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын 11-р ангийн сурагчдын дунд уламжлал болон явагддаг биологийн  XVII олимпиадын нэгдсэн дүн, байрыг хүснэгтэнд үзүүлэв.

Олимпиадны нээлтийн үйл ажиллагаа.

Олимдиадны шагнал гардуулах үйл ажиллагаа.

Олимпиад зохион байгуулах комисс