Khovd University

Articles

Юуны өмнө нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой байгаарай.

Оюутан хүнсургуулиа төгсөөд ажилд орох хэрэгцээ нь оюутны төдийгүй түүний гэр бүлийн чухал асуудлуудын нэг болдог. Гэр бүлийн гэж дурьдаж байгаа нь манайхан ажилд орохдоо өөрөө бус, ойр дотны хэн нэгэн, аав ээжээрээ ажил хайлгах явдал түгээмэл тохиолддог.
Энэ нь эцэг эхийн зүгээс хэдий үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа тустай үйл гэж харагдах ч нөгөө талдаа ажил амьдралдаа хариуцлагатай хандах ёстой хүүхдийнх нь хувьд сайнгүй тал ажиглагддаг аа гэж сургуулийн захирал Ж.Янжмаа хэллээ.
Ховд их сургууль, аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулсанажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн зөвлөгөө сургалтын эхэнд тэрээр ийнхүү ярьсан юм.
Үргэлжлүүлэн мөн хувь хүн, өөрийн гэсэн олон сайхан чадвартай, мэдрэмжтэй хэрнэ түүндээ итгэлгүй хандсанаас сул дорой гэж ажил олгогчдог үнэлэгддэг. Тиймээс юуны өмнө өөртөө итгэлтэй, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой байхыг сонсогч оюутнууддаа зөвөллөө.
Сургалтыг үргэлжүүлэн Ховд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Цэцэгханд ажил хайх арга зам, ажил олгогчийн шаардлага, хөдөлмөрийн харилцааны талаар албан ёсны баримтуудыг нарийн тайлбарлаж заалаа.
Энэ жил Ховд их сургуулийг 37 мэргэжлээр нийт 849 оюутан төгсөх юм.
Дээрх тооны оюутнууддаа болон ажил хайж байгаа иргэддээ зориулж маргааш буюу 4-р сарын 25 нд аймгийн ажил олгогч байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамруулсан ажлын байрны үзэсгэлэн яармагийгөөрийн сургууль дээрээ зохион явуулах гэж байна.