Khovd University

Articles

Ховд их сургууль төгсөгчдөө ажил олгогчтой нь холболоо.

Өөрийн аймгаас гадна, баруун бүсийн бусад аймаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг тэдгээрийн сумдын боловсон хүчний дийлэнхийг бэлтгэдэг Ховд их сургууль энэ хавар төгсөх оюутнууддаа зориулж анх удаа ажлын байрны үзэсглэн яармагийг зохион явууллаа.
Тус үйл ажиллагаанд нийт 20 аж ахуй нэгжүүд уригдсан хэдий ч 9 байгууллага хүрэлцэн ирж оролцлоо. Үүнд Хаан банк, Голомт банк, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, аймгийн хөдөлмөрийн хэлтэс, мөн жижиг үйлдвэрлэл явуулдаг хувийн хэвшлийн ТББ-ууд оролцож үйл ажиллагааныхаа талаар оюутан залууст мэдээлэл өгч төгсөгчдөд ажлын байрны санал тавьлаа.
Тэдгээрийн дотроос Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага хүний нөөцийн дэд хөтөлөр хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан. Тэр нь ажилд шалгарсан хүмүүсээ хагас жилийн хугацаанд дадлагажуулж, цаашид 3 жилийн гэрээ хийж ажиллах хөтөлбөр юм байна. Энд нийтлэг шаардлагын дагуу Ховд их сургуулийн төгсөгчдөөснийгмийн ажилтан, нягтлан бодох, мөн хэлний ангийн оюутныг бүртгэж энэ хавар төгссөн даруйд нь тодорхой шалгалт авч, тэнцсэн тохиолдолд дадлагажуулж ажилд авах юм байна.
Одоо оюутан залуус маань ажилд орох бэлтгэлээ хангах л үлдэж байна. Та бүхний эзэмшсэн мэдлэгээрээ ихийг бүтээх хүсэл тэмүүлэлд тань амжилт хүсье.


Ховд их сургууль