Khovd University

Articles

Монгол үндэстний бусад үндэстнээс ялгарах нэг шинж нь Монгол бичиг

Ховд их сургуулийн хэл зохиолын тэнхим, номын сан хамтран Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан Монголчууд ном эрдмийг эрхмийн дээд шүтээн болгон дээдэлж ирсэн эртний сайхан уламжлалыг танилцуулах, бичиг үсэг, утга соёлоо дээдлэх ухамсар сэтгэхүйг сэргээх, оюутан залуусын монгол бичигсурах хүсэл сонирхлыг дээшлүүлэх зорилготой “Судар бичгийн алтан сан” нэртэй өдрийг тэмдэглэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд АХА тэмцээн, “судар бичгээр бүтээсэн алтан ганжир” номын үзэсгэлэн, “оюун тээсэн монгол бичиг” танин мэдэхүйн лекц, “ном дор мөргөмүй” ёслол зэрэг хөтөлбөрүүд зохиогдоно.
Өдрийг зохион байгуулагчид цөм үндэсний Монгол дээлээр хувцаслаж оролцогч, сонирхогчдыг идэвхжүүлж байна.
Энэхүү өдөрлөг 2003 оноос ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5-р сарын  эхний ням гаргийг “Үндэсний бичиг соёлын өдөр”  болгосон зарлгийг хэрэгжүүл байгаа юм.
Монгол үндэстний дундрашгүй оюун билгийн их санг үеийн үед уламжлан хадгалсаар ирсэн монгол бичиг, үсэг бичгийн уламжлалт соёлоо хадгалж үлдэх, дэлхий дахинд таниулан суртачлах ажил Монгол орон даяар өрнөж байгаагийн нэг хэсэг нь Ховд их сургуульд болж байна.