Khovd University

Articles

«Музей ба соёлын өв: туршлагаболон шинэчлэл” сэдэвт Олон улсын симпозиум боллоо

«Азийн улс орнуудын соёлын өвийн зангилаа асуудалд» Олон улсын нийгэм соёл, шинжлэх ухаан болон боловсролын төслийн хүрээнд Ховд их сургууль дээр «Музей ба соёлын өв: туршлагаболон шинэчлэл” сэдэвт Олон улсын симпозиум2014 оны 4 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус симпозиумөглөөний 9 цагт Ховд их сургуулийн лекцийн зааланд ХИС-ийн захирал хатагтай Ж.Янжмаа үг хэлснээр эхлэлээ. Түүний дараа С.Хаш-Эрдэнэ хурлын даргалан ОХУ-ын Барнаул хотын Алтайн багшийн академийн судлаач Труевцева Ольга Николаевна Ази Номхон далайн бүсийн улс орнуудын музей судлалын олон улсын нийгэмлэгийн талаар танилцуулга хийв.
Танилцуулгын дараа Герман улсын төлөөлөгч тус олон улсын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Виерегг Хильдегард «Бүх дэлхийн соёлын өв ба боловсрол», Тайваны төлөөлөгч Чен Куо-Нинг«Музеи, соёлын өв, аялал жуулчлал», ХИС-ийн дэд проф Г. Пүрэвдорж.«Ойрадын түүх, угсаатны зүйн судалгааны өнөөгийн байдал», Ч. Мөнхбаяр «Ховд аймгийн археологийн дурсгалыг аялал жуулчлал, музейн үзмэрт ашиглах нөөц боломж», Б. Даваадорж.«Ховд их сургуулийн Бичиг соёлын санд хадгалагдаж буй бичгийн дурсгалын хадгалалт хамгаалалт судалгааны зарим асуудалд» гэсэн илтгэлийг хэлэлцүүлсэнээр уг симпиозумын өглөөний хуралдаан өндөрлөв. Хуралдааны дараа төлөөлөгчид Ховд их сургуулийн музей, Бичиг соёлын төвийг үзэж танилцсанаар Ховд их сургууль дахь үйл ажиллагаа дуусав.
Уг симпиозумын үйл ажиллагаа үдээс хойш Ховд аймгийн музей, Өв соёлын хүрээлэн үзэх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаагаар үргэлжилж оройн 5 цагт Ховд аймгийн төв дэх түүх соёлын дурсгал, Баатархайрханы хадны зураг үзэх аялал хийснээр дууслаа.
Ийнхүү Монгол улсын баруун бүс нутгийн боловсролын үйлдвэрлэл гол төв болох Ховд эх сургуульд Ази номхон далайн орнуудын музей соёлын өвийн холбогдох байгууллагууд ийн чууллаа. Чуулганаар мэдээлэл, санал бодлоо солилцож, бусаддаа туршлага болхоор сайхан санаа оноо олж авцгаалаа.
Тус симпозиум 4 сарын 27-нд Улаанбаатар хотод үргэлжилнэ.