Khovd University

Articles

Ховд их сургуулийн шинэ түүх

2014 оны 5-р сарын 1. Энэ өдөр түүхт Ховд их сургуулийн хувьд бас нэгэн шинэ түүх бичигдлээ.
Учир нь хүний хөгжлийн хэмжүүр үзүүлэлт болох боловсролд манлайлал хэмээх ойлголтыг сургуульдаа төдийгүй Монгол орны баруун бүсэнданх удаа “Боловсролын манлайлал” нэртэй олон улсын боловсролын форумаар жинхэнэ ёсоор хэлэлцсэн явдал юм.
“Боловсролын манлайлал” форумыг ХИСОлон улсын боловсролын хамтын нийгэмлэг, АНУ-ын Мидвест их сургууль, Глобал удирдагчдын институттай хамтан баруун бүсийн хэмжээнд зохион явуулсан.
Форумын хүрээнд АНУ-ын Мидвест их сургуулийн захирал, олон улсын боловсролын хамтын нийгэмлэгийн тэргүүн доктор Жеймс Сон, ХИС-ийн захирал, олон улсын боловсролын хамтын нийгэмлэгийн дэд тэргүүн, доктор Ж. Янжмаа, Солонгосын Чан Шин их сургуулийн захирал, доктор Тай Ён Чун, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх асан, Мидвест их сургуулийн доктор, профессор Жеф Чой нар Амеркийн хүмүүнлэгийн боловсрниолын асуудал, Монголын боловсролын өнөөд ба ирээдүй, Солонгосын боловсролын өнөө ба ирээдүй, Австралийн боловсролын өнөө ба, ирээдүй, “Blue Ocean” leadership Монголын боловсролд, Глобал удирдагчгэсэн сэдвүүдээр яриа хийж, хэлэлцүүлсэн.
Бусад улс орны хөгжлийн 200 жилийн замналыг 50 жилд багтааж, жишиг хөгжлөөр бусад орнуудаа манлайлж чадсан Солонгос орны хөгжлийн нууц нь ердөө хүнээ хөгжүүлж, тэдний боловсролыг чухалчилж чадсанд оршсон гэдгийг форумын зочин лекторууд удаа дараагийн лекцээрээ ярьлаа. Мөн аливаа улс оронд хөгжил ямар тохиолдолд урвуу болдог талыг тэд хэлэхдээ хүн дээрээ төвлрөөгүй, бусад хүчин зүйлд ач холбогдол өгөхөд болдог гэж онцоллоо.
Одоо болон ирээдүйн хамгийн зөв замыг хэн нэг удирдагчийн гарт бус, өөрийн манлайлалд түшсэн боловсрол байх болно гэж чиглүүлсэн нь оролцогчдод нухацтай бодол үлдээснийг дурьдахад таатай байна.
Манлайлал хэмээх ойлголт намайг хэн нэгэн удирддаг гэхээр хязгаарлагдахгүй болж улам гүнзийрч чухамдаа хүний өөрийн манлайллыг ярих болсон бүх салбар, тэр дундаа боловсролын манлайллыг ярих болж, түүнийг боловсролын салбарт хэрэгжүүлж эхэлбэл хөгжилд маргааш ч хүрч болох нь.
“Боловсролын манлайлал” олон улсын форумд Ховд аймгийн удирдлагын төлөөлөл, боловсролын байгууллагын төлөөлөл, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудын төлөөлөл, ХИС-ийн багш нарын нийт 185 хүн оролцож, олон улсын боловсролын хамтын нийгэмлэгийн гэрчилгээг гардсан. Энэ үеэр олон улсын боловсролын хамтын нийгэмлэгээс ХИС-ийн захирал Ж. Янжмаад “Олон улсын боловсролын манлайлагч” шагналыг олголоо.
Түүнчлэн ХИС-ийн багш М. Ганболд, Ч. Бекет, Ч. Оюунцэцэг, Г. Амарзаяа, А. Амаржаргал, Г. Пүрэвдорж нар дэд профессор, профессорын цол хүртэснийг олгосон юм.
“Хөгжилтэй хүн хамгийн бүтээлч”, ”дутууг мэдэр ч л байгаа бол та хөгжиж чадна”, цаг баримталдаг бол та манлайлагч” хэмээх форумын гол ишлэл үгүүдээр мэдээгээ өндөрлье.