Khovd University

Articles

Улсын Физикийн 27-р олимпиадад Ховд их сургуулийн физикийн тэнхмийн багш нар оролцоод ирлээ.

Энэ удаагийн Улсын физикийн 27-р олимпиад Увс аймгийн Улаангом суманд 2014 оны 4 сарын 28 ны өдрөөс 5 сарын 2 хооронд зохион байгуулагдлаа. Олимпиадад УБ, Эрдэнэт, Дархан хот болон 21 аймгийн ЕБС-ийн 38 багш, 11-р ангийн 42 сурагч, 9-р ангийн сурагч 39, зохион байгуулах хорооны 15 гишүүн, туслах ажилтан 5, орон нутгийн урилгаар 20 гаруй эрдэмтэн доктор багш нар оролцлоо.
Уг олимпиадад зохион байгуулаххорооны гишүүнээр Ховд Их Сургуулийн Байгалийн Шинжлэл Технологийн Сургуулийн Физикийн тэнхмийн багш Б.Гантулга Ц.Цог-Очир нар  ажиллалаа.
Олимпиадад оролцож байгаабагш, сурагчид онолын 4 бодлого, туршилтын 3 бодлогыг 2 өдрийн турш бодож оюун ухаанаа сорьсон. Б. Гантулга нь 9 ба 10-р ангийн сурагчдын тус бүр нэг  бодлогын бодолтыг бүрэн засаж, оноо хамгаалалтыг хариуцан. Мөн 11-р ангийн 3-р бодлогыг дэвшүүлсэн.
Харин багш Ц.Цог-Очир 9-р ангийн сурагчдад “Динамометр ба биеийн жин” гэсэн нэртэй туршилт бодлогыг ШУТИС-ийн багш Зоригттой хамтран  бэлтгэж,оноо хамгаалалтыг хариуцан ажиллаа.
Ховд Их сургуулийг дүүргэсэн чадварлаг олон багш, төгсөгчид Монгол орны өнцөг булан бүрт амжилттай ажиллаж, амьдарч байгааг олимпиадын багш нарын төрөлд амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль хүртсэн  Увс аймгийн багш Ш.Батчулуун,Л.Гантулга, Д.Даваадорж нар болон шагналт байр эзэлсэн Баян-Өлгийн  аймгийн  Самат нарын амжилтаас харж болно.

Мөн 2014.05.01 нд “Физикийн 3D загвар лаборатори” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцож Б. Гантулга “Хэлхээний хэсэг дэх Омын хуулийн загвар лаборатори” , Ц.Цог-Очир “Цахилгаан орны 3D лаборатори” сэдэвтэй илтгэлүүдээ амжилттай хэлэлцүүллээ.
Олимпиад зохион байгуулах хорооны дарга М.Ганбат Улсын Физикийн 27 дахь Олимпиадыг зохион байгуулах ажилд оролцсон Ховд Их Сургуулийн багийнханд талархалаа илэрхийлсэн юм.

Улсын Физикийн 27-р олимпиадад олимдиадад оролцогчид Увс аймаг Улаангом хот 2014.04.25-05.06