Khovd University

Articles

Ховд их сургууль “Мод тарих үндэсний өдөр”-өөр

Одоогоос 4 жилийн өмнө МУ-ын ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар мод тарих үндэсний өдөртэй болон хэрэгжүүлж эхэлсэн. Энэ өдөр Ховд аймагт ч мөн мөрдлөг болж, өнөөдөр буюу 2014 оны 05 сарын 10-ны бямба гарагт албан байгууллагууд хуваарилагдсан газрын дагуу хүн бүр 2 модны суулгац тарилаа. Ховд их сургууль аймгийн урд постны дагуух замын урд талд нийт 260 суулгац суулгалаа.