Khovd University

Articles

Их Монгол фото зургийн үзэсгэлэн үзээрэй.

Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Монгол орны газар нутаг тэр хэрээрээ судлах зүйл баялаг, харж баясах үзэсгэлэнт газар олонтой.
Хараа гүйцэмгүй өргөн тал нутаг, элсэн манхан, өндөр уул нурууд бүхнийг их зохиолч Д. Нацагдорж “Миний нутаг” шүлгэндээ нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг.
Энэ бүхэнд дурласан нэгэн хүн бидний Монгол орноор 10-аад жил явж судалгаа хийх хугацаандаа өөрийн сонирхлоор авсан фото зургуудаараа Ховд их сургууль дээр Их Монгол нэртэй үзэсгэлэн гаргалаа.
Энэ хүн бол ОХУ-ын Томскийн улсын их сургуулийн Газар зүй геологийн факултетийн мөстлөг уур амьсгалын лаброторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтанИгорь Валинтинович Кондрашов юм.
Их Монгол үзэсгэлэн Оросд гаргасан нь олон нийтэд ихээхэн хүрч, Монгол оронд очиж үзэх сэтгэгдэл төрсөн сэтгэгдэлээ илэрхийлцгээсэн байна. Харин энд үргэлжүүлэн Ховд их сургуулийн газарзүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байна. Мөн тэрээр үзэсгэлэнд тавигдсан зургуудаа бүгдийг нь ХИС-д үлдээж байна.
Байгалийн шинжлэх ухааны мэдлэгийн бааз болсон Эрдмийн их өргөөнд гарч байгаа Их Монгол фото зургийн үзэсгэлэнг та үзэж, Ховд их сургуулиар орж үзэх боломжтой.