Khovd University

Articles

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР ЧАДРААБАЛ ОВОГТОЙ ДАШЗЭВЭГ

Намтарын товчоон:
* Олхонууд овгийн Чадраабалын Дашзэвэг нь 1945 оны тахиа жил, хуучнаар Засагтхан аймгийн Эрдэнэбээсийн хошуу, одоогийн Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Сутайхайрхан уулын бүл Бумбатхайрхан уулын бэл “Тахилт” хэмээх газар төрсөн.
* 1954 онд Хайрхан сумын бага сургуульд орж 1958 онд Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяганы бага сургууль
* 1961 онд Зэрэг сумын дунд сургууль
* 1964 онд Архангай аймгийн Багшийн техникум
* 1978 онд Улсын Багшийн дээд сургуулийг газарзүйн багш мэргэжлээр суралцажтөгссөн.
* 1990 онд ОХУ-ын Санктпетербургийн А.С.Герцений нэрэмжит Улсын Багшийн их сургуулийн докторантурын сургалтыг дүүргэж “Медотика проведения самостоятельных работ учащихся в курсе географии материков в школах МНР” газарзүй заах аргын сэдвээр дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан.
* 1964- 1973 онд Ховд аймгийн Манхан, Дарви, Цэцэг сумуудад бага, дунд ангийн сургуульд багш
* 1973-1978 онд УБДС-д оюутан
* 1978-1981 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникумд хичээл-хүмүүжил эрхэлсэн орлогч захирал
* 1981-1992 онд Ховд дахь УБДС-д багш, тэнхимийн эрхлэгч
* 1992-2003 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд багш, тэнхимийн эрхлэгч
* 2003-2009 онд Ховд их сургуулийн Байгалийн ухааны факультетийн Газарзүйн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч
* 2009 оноос хойш Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Газарзүйн тэнхимд зөвлөх профессор ажиллаж байна.
Бүтээл туурвил:
* Диссертац, монограф-4
* Их дээд сургуулийн багш, оюутан, сурагчдад зориулсан сурах бичиг, гарын авлага-20
* Эрдэм шинжилгээний өгүүлэл-100 гаруй
* Шүүн тунгаасан ном-9
* Бакалаврын дипломын ажил-36
* Удирдаж хамгаалуулсан магистрын ажил-19
* Дэд докторын ажлын шүүмж-6
* Гадаад болон дотоодын хамтарсан төсөл-20
* Одоогоор 3 магистр, 2 докторын ажил удирдан ажиллаж байна.

Шагнал:
* Боловсролын тэргүүний ажилтан (1982)
* Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (1988)
* Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг (2006)
* Ардын хувьсгалын 60, 70, 80,90 жилийн ойн медаль (1981, 1991, 2001, 2011)
* Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиуд (2009)
* Боловсролын 90 жилийн ойн медаль (2011)
* Төрийн дээд шагнал Алтан гадас одон (1999)
* Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон (2009)
* Төрийн дээд шагнал Монгол Улсын Гавъяат багш цолоор (2012) шагнуулсан.