Khovd University

Articles

МУГБ, ДОКТОР, ПРОФЕССОР ХАРУУЛЧИН ОВОГТОЙ ДАГДАНГИЙН БАТЧУЛУУН

Намтрын товчоо
- Шороон туулай жилийн зуны адаг сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд Өвөр худгийн билчир гэдэг газар төрсөн(1939-7-29).
- 1957-1982 онд Говь-Алтай аймгийн Чандмана, Тамч, Бигэр, Тонхил сум, Алтай хотын 1-р дунд сургуулиудад бага, дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан.
- 1982 оноос одоо хүртэл Ховд их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллаж, одоо орос-англи хэлний тэнхимд зөвлөх профессороор ажиллаж байна.
- 1981 онд Прага хотноо хуралдсан Олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын холбооны (МАПРЯЛ) их хурлын шийдвэрээр тус холбооны дээд шагнал А. С. Пушкинымедалиар, 1999 онд МУ-ын ерөнхийлэгчийн зарлигаар МУ-ын гавъяат багш цолоор шагнуулсан.
- 1975 онд Улсын Багшийн дээд сургуулийн орос-хэл утга зохиолын салбарыг эчгнээгээр “онцсайн” дүнтэй дүүргэсэн.
- 1983 онд “БНМАУ-ын ерөнхий боловсролын 8 жилийн сурагчдыг оросоор сонсгон ойлгуулж сургах нь” сэдвээр СХУ-ны докторын зэрэг хамгаалсан.
- Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байхдаа сурган хүмүүжүүлэх төв уншлаганд З удаа оролцож, тавьсан илтгэл нь 1, 2, 3-р байр эзэлж байсан.
- Бие даан сурч ажиллах арга барилтай, Ховд Их Сургуульд 32 жил ажиллах хугацаандаа 1 удаа мэрэгжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Энэ нь 1994 онд АНУ-ын Лий Их Сургуульд багш солилцооны шугамаар багш, оюутнуудад орос хэл заахын зэрэгцээгээр суралцаж байсан.
- Онолын болон хавсарга хэлшинжлэл, зэрэгцүүлсэн хэлшинжлэл, сэтгэц-хэлшинжлэл, нийгмийн хэлшинжлэл,угсаатны хэлшинжлэл, орчуулгын онол практикийн чиглэлээр судалгаа хийдэг.
- Эрдэм шинжилгээний 140 орчим бүтээлийг АНУ, ОХУ, дотооддоо нийтлүүлснээс 26 нь нэг сэдэвт бүтээл, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутан, магистрант, хэл судлаачдад зориулсан сурах бичиг, гарын авлага юм. Бусад зохиогчидтой хамтарч бичсэн 3 сурах бичиг нь ОХУ-д хэвлэгдсэн.
- ОХУ-ын эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний 6 төсөлд удирдагч болон гүйцэтгэгчээр оролцон ажилласан.
- Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл “Мир, науки, культуры и образования” сэтгүүлийн эрдэм шинжилгээний редакцын зөвлөлийн гишүүн.
- 1989 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын шийдвэрээр доцент, 2007 онд ХИС-ийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор цол олгожээ.
- Шавь нараас нь жирийн малчин, ажилчнаас эхлээд академич, эрдэмтэд, сэхээтнүүд олон төржээ.
- Ховд Их Сургуулийн орос-англи хэлний тэнхимийг төгсөгч шавь нараас нь В. Сайнбаяр. Т. Одончимэг, Ц. Оюун нар докторын зэрэг хамгаалж, магистрын ажлыг нь удирдаж хамгаалуулсан хүмүүсээс 4 хүн докторын зэрэг хамгаалж, 5 хүн докторантурт суралцаж байна.
- 1975 онд Монголын багш нарын IY их хурал, 1990 онд Москвад хуралдсан Олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын YII их хурал, 2007 онд Монголын орос хэлний багш нарын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон.
- Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн. Нэрт сурган хүмүүжүүлэгч В. Сухомлинскийн зохиолын 2-р ботийг Ховд Их Сургуулийн багш нартай хамтран орчуулж, орчуулгын редактораар ажилласнаас гадна Г. Уэллс, Х. Хаслунд, А. Несин, С. Есенин, Р. Гамзатов нарын тууж, өгүүлэл, замын тэмдэглэл, шүлэг зэргийг орос, англи хэлнээс орчуулж нийтийн хүртээл болгосон.
- Сүүлийн арваад жил өөрийн нэрэмжит орос хэлний олимпиадыг ЕБС-ийн 7-р ангийн сурагчдын дунд зохион явуулдаг.