МТИШ-нд бэлтгэх сургалтыг таниулах семинар зохион байгуулагдлаа.

Ховд их сургуулийн лекцийн танхимд Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Түвшинтөр, МТҮП-ийн стратеги, бизнес төлөвлөлтийн төвийн дарга П.Наранцэцэг, МТИШ-нд бэлтгэх сургагч багш Батням, МТҮП-ийн мэргэжилтэн Г.Энэрэлт, Ч.Сувд нар Ховд их сургуулийн МТИШ-нд бэлтгэх сургагч багш нартай хамтран МТИШ-нд бэлтгэх сургалтыг таниулах семинарыг зохион байгуулж байна.

Семинарт Ховд аймгийн төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, ЕБС-ийн мэдээлэлзүй, математикийн багш нар, програмчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд зэрэг 70 гаруй хүн хамрагдлаа.

Семинарт МТҮП-ийн захирал Ц.Түвшинтөр, МТИШ-нд бэлтгэх сургагч багш Батням, Ховд их сургуулийн МХТТ-ийн багш Д.Өнөрнасан, Ховд их сургуулийн МХТТ-ийн багш Т.Буяндэлгэр нар МТҮП-ийн үйл ажиллагаа, МТИШ-ийн талаар мэдээлэл хийж оролцогчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

Семинарын төгсгөлд МТИШ-ийг үнэ төлбөргүй өгөх эрхийн бичгийн эзнийг тодруулахад асуултанд амжилттай хариулсан МХТТ-ийн багш Бүрэн-Арвижих, Буяндэлгэр, ЕБ-ийн 6-р сургуулийн багш Батгэрэл, Цэнд-Аюуш, Ховд их сургуулийн ИМТ-ийн эрхлэгч А.Гэрэлт-Од нар эрхийн бичгийн эзэд боллоо.

 
You are here: Home Using Joomla! Using Extensions Хамтын ажиллагаа МТИШ-нд бэлтгэх сургалтыг таниулах семинар зохион байгуулагдлаа.