АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Түүхэн замнал:

МУ-ын ерөнхийлөгч асан Н.Багабаньдын захирамжаар Монгол улсын баруун бүсэд хятад хэлний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1999 онд ХИС-д “Гадаад хэлний орчуулагч-Хятад хэл”-ний мэргэжлээр бакалаврын түвшний ангийг шинээр нээж мэргэжлийн 2 багш 27 оюутанд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тэрээр:

  • 1999-2002 онуудад ХИС-ийн Гадаад хэлний тэнхимд харьяалагдаж байсан.
  • 2007-2013 онуудад ХИС-ийн ГХСС-ийн Англи-Хятад хэлний тэнхимд

харъяалагдсан.

  • 2014-2016 онуудад ХИС-ийн ГХСС-ийн Соёл судлалын тэнхим болж өөрчлөгдсөн.
  • 2017 оноос Ази судлалын тэнхим болж өргөжиж бие даан үйл ажиллагаа явуулж байна.

Багш, ажилтан:

Тус тэнхимд одоогоор 4 багш, 1 хичээлийн туслах ажилтан сургалт явуулдаг бөгөөд жил бүр 1-2 багш БНХАУ-аас уригдан ирж ажилладаг. Тэрээр ахлах багшийн  зэрэглэлд-2, багш зэрэглэлд-2 багш тус ажиллаж байна. Эдгээрээс 2 нь доктор, 2 нь докторант багш нар байна.

Эрхэм зорилго:

Зөв хандлага төлөвшилтэй,  чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ сургалт,  эрдэм шинжилгээний ажлаараа бусдыг манлайлагч тэнхим байхад оршино.

Элсэгч, суралцагсад:

Тэнхимийн харьяанд Хятад хэлний орчуулагчийн I-IV ангийн нийт 34 оюутан бөгөөд БНХАУ-аас 4 оюутан, МУ-ын Увс аймгаас 1 оюутан, Говь-Алтай аймгаас 3 оюутан, Баян-Өлгий аймгаас 4 оюутан, Дархан-Уул аймгаас 1 оюутан Ховд аймгаас 21 оюутан тус тус суралцдаг.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд:

Багш нар сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэл шинжлэл, сэтгэц хэл шинжлэл, нийгмийн хэл шинжлэл, хэл соёл, гадаад хэл заах арга зэрэг сэдвүүдээр явуулж байна. Цаашид энэ чиглэлээр гадаад дотоодын эрдэмтэд, эрдэм  төсөл хэрэгжүүлэх, нэг сэдэвт бүтээл туурвих, олон улсын хурал зохион байгуулах зэрэг олон талт ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тэр дундаа Хятад, Япон, Солонгос зэрэг олон улсын их, дээд сургуулиудын эрдэмтэдтэй хамтарсан төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэх, хэл соёлын дагнасан судалгааг өргөжүүлэхэд чиглэсэн ажлуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тэнхимээс зохион байгуулдаг уламжлалт ажлууд:

Тус тэнхимээс  суралцаж буй оюутнуудын сурах идэвхийг өрнүүлж, тэнхимийн сургалтаар эзэмшсэн мэдлэгийг бататгах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хичээлээс гадуурхи соёл хүжүүжлийн олон төрлийн ажлыг тогтмол зохион явуулдаг. Тухайлбал:

  • Мэргэжлийн олимпиадууд
  • Хятад дууны тэмцээн
  • Ханзны баяр
  • “Судлаач оюутан” ОЭШ-ний дугуйлан
  • “Хятад кино” клуб
  • Гадаад багш, оюутнуудад зориулсан “Автобустай аялал ”
  • “Хятад хэлний гүүр” улсын уралдаанд бэлтгэн оролцох
  • Мэргэжил сурталчилах өдөр
  • “Хөгжилтэй хятад хэл” тэмцээн
  • “Хятад дуу, шүлгийн” клуб

Одоо ажиллаж байгаа тэнхимийн хамт олон: