БАРУУН СУМДАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ХИС-ИЙН ТӨГСӨГЧИДТЭЙГЭЭ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ХИС түүхт 40 жилийн ойн баяраа угтан орон нутагт ажиллаж, амьдарч буй төгсөгчидтэйгээ уулзах, ойн хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа. БШТС-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Цэрэнгомбоор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 сарын 25-наас 3 сарын 1 хүртэлх хугацаанд Булган, Үенч, Алтай, Мөст, Цэцэг сумдад ажиллаж, төгсөгчдийн холбооны салбар байгуулж тэргүүлэгч, гишүүдийг сонгов.

Дээрх сумдын Төр, захиргааны байгууллагууд болон ЕБС-д ХИС-ийн 150 гаруй төгсөгч амжилттай ажиллаж байна.



Хариулт үлдээх