ХОВД ИХ СУРГУУЛЬ

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

БИЕИЙН ТАМИР, СПОРТ, АРГАЗҮЙН ТЭНХИМ

Түүхэн замнал:

1979 оны 10-р сарын УБДС-ийн харъяа Ховд аймаг дахь Багшийн дээд сургууль байгуулагдсан.

1987 оны 9-р сард Биеийн тамирын тэнхим  байгуулагдсан.

1991 оны 6-р сард Биеийн тамирын тэнхимийн анхны төгсөлт хийгдсэн

2008 онд Биеийн тамир эрүүл мэндийн тэнхим, спорт клуб болон өргөжсөн.

2011 онд Биеийн тамирын тэнхим, спорт клуб болон үйл ажиллагаагаа явуулж байгаад

2016 онд Биеийн тамир, спорт, арга зүйн тэнхим болон мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Багш, ажилтан:

Тус тэнхим одоо 6 багш, 1 хичээлийн туслах ажилтантай сургалт явуулдаг.  Үүнд ахлах багш 1, багш 5 байна. Багш нарын 5 нь докторант, 1 магистр зэрэглэлтэй багш ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Баруун бүсэд биеийн тамир, спортын чиглэлээр оюутныг суралцуулж мэргэжлийн зохих түвшинд ажиллаж амьдрах мэдлэг чадвар дадал эзэмшсэн зөв төлөвшилтэй, бие бялдрын өв тэгш хөгжилтэй мэргэжилтэн иргэнийг бэлтгэхэд оршино.

Элсэгч, суралцагсад:

Спортын мэргэжлийн хичээл заах багш нарын мэргэжлийн ур чадвар, зэрэглэл ахиж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож өндөр амжилт үзүүлж байсан туршлагатай багш нар тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар спортын олон улсын хэмжээний мастер цолтой багш 2, спортын мастер багш 2, дэд мастер 1, спортын өндөр цолтой болон нарийн мэргэжлийн багш нар ажиллаж байна.

Тэнхимийн харьяанд бакалаврын түвшинд Багш, биеийн тамирын I-IV ангийн нийт 67 оюутан суралцдаг. Өдгөө БНХАУ-аас 1 оюутан тус тус суралцаж байна.

Тэнхимийн сүүлийн жилийн амжилтуудаас дурдвал:

  1. Баруун болон төвийн бүсийн оюутны урлаг, спортын их наадамд жил бүр амжилттай оролцон 1 – байр
  2. БНСУ-ын Данвон хотод гимнастикийн Азийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээнээс Аэробикийн багийн төрлөөр МУ-ын спортын мастер Ц. Адъяасүрэн нь оролцож алтан медаль хүртээд байна.
  3. Ханан хадны спортоор Ц. Мөнх-Эрдэнэ 2013 онд МУ-ын спортын мастер цол хүртсэн.
  4. Улс болон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцдог