ХОВД ИХ СУРГУУЛЬ

ГАДААД ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ

БОЛОВСРОЛ СУДЛАЛ АРГА ЗҮЙН ТЭНХИМ

Түүхэн товч: Тус салбар нь 1981-1988 он хүртэл Сурган – Газар зүйн тэнхимд харьяалагдаж байгаад 1988 онд  Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим болон өргөжиж сургалт эрдэм шинжилгээний ажлыг явуулж байсан. Энэ хугацаанд “Хүмүүжлийн ажлын арга зүйч” мэргэжлээр 16 мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. 1999-2000 оны хичээлийн жилээс тус тэнхимийг түшиглэн Зураг – шугам зургийн ангийг нээсэн бөгөөд 2001-2002 оны хичээлийн жилд Английн хүүхдийг ивээх сангийн тусламжтайгаар орчин үеийн сургалтын төхөөрөмжөөр тоноглогдсон нийгмийн ажилтны мэргэжлийн ангийг нээн сургалт явуулж эхэлсэн нь Монгол улсад “Нийгмийн ажилтан” мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд томоохон хувь нэмэр болж байна.

            2002-2003 оны хичээлийн жилээс тус тэнхимийн харьяанд байсан зураг, шугам зургийн салбар нь Дүрслэх урлаг дизайны тэнхим нэртэйгээр бие даасан тэнхим болж,  сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж  байсан.

2008-2009 оны хичээлийн жилд бага ангийн багшийн анги нээсэн бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, бага ангийн багшийн 1 жил, сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн 1 жилийн ангиудад  шинээр нээж элсэлт авч эхэлсэн.

2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн нийгмийн ажлын тэнхим бие даасан тэнхим болсон.

2016-2017 Нийгмийн ажлын мэргэжил, ДУД-ны мэргэжилүүд нэгдэн Боловсрол судлал арга зүйн тэнхим болон үйл ажиллагаа явуулж байна.

Багш, ажилтан:

Тус тэнхим одоо 16 багш, 1 хичээлийн туслах ажилтантай сургалт явуулдаг.  Үүнд Багш нарын 2 нь доктор, 6 нь докторант бусад нь магистр багш нар байна.

Эрхэм зорилго:

Элсэгч, суралцагсад:

Тэнхимийн харьяанд бакалаврын түвшинд Багш, бага боловсрол, Багш, сургуулийн өмнөх боловсрол болон Нийгмийн ажил, ДУД-ны I-IV ангийн нийт 306 оюутан, Багш, бага боловсрол, Багш, Сургуулийн өмнөх боловсрол, Багшлах эрх 1 жилийн хөрвөх ангиуд болон магистрын түвшинд  боловсрол судлалын чиглэлээр нийт 100 гаруй оюутнууд суралцдаг.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд:

Багш нар сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг боловсрол судлал заах арга, нийгмийн ажил, соёл урлаг зэрэг сэдвүүдээр явуулж байна. Цаашид энэ чиглэлээр гадаад дотоодын эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиудтай хамтран ажиллах, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, нэг сэдэвт бүтээл туурвих, олон улсын хурал зохион байгуулах зэрэг олон талт ажлыг төлөвлөж, хэтдээ судалгаа шинжилгээний нэгдсэн сүлжээ бий болгон өргөтгөх зорилт тавьж байна. Боловсрол судлал арга зүйн тэнхимийн дэргэд бичил номын сан болон СӨБ-ийн хөдөлгөөн эрүүл мэндийн төв тогтмол үйл ажиллагаа явуулдаг.