БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ХИС-Д ЗОЧИЛЛОО

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ НАМЭХ-ны баруун бүсийн зөвлөгөөн, Ховд аймгийн соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн, ТШАЖ Ж.Чулууны нэрэмжит Алтангадас одонт ХДТ-ын өвөл цагийн үзвэрийн нээлт зэрэг үйл ажиллагаанд оролцож, зарим сумдад ажиллаад 11 сарын 5-ны өдөр ХИС-д зочиллоо. Тэрбээр ХИС-д зочлох үеэр сургуулийн удирдлагууд болон багш, ажилчидтай уулзаж, санал бодлыг нь сонссон юм.

Мөн энэ үеэр олон жил судалгаа, шинжилгээ хийж, шинжлэх ухааны салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулж буй ХИС-ийн багш, проф Б.Батмөнх, дэд проф Б.Баярхүү , дэд проф Б.Гантөмөр нарыг “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав. Шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе.



Хариулт үлдээх