ХОВД ИХ СУРГУУЛИЙН HIS DANCE БҮЖГИЙН КЛУБ

Бидний тухай: Ховд их сургууль нь чанартай дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажиллахын зэрэгцээ оюутнууддаа олон талаас хөгжүүлж, чадварлаг, өрсөлдөх чадвар өндөртэй оюутан бэлтгэхийн тулд олон талын авьяас сонирхолыг нь хөгжүүлэх дугуйлан хичээллэдэг. Үүний нэг Ховд их сургууль нь оюутан суралцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгууллан дэргэдээ HIS DANCE бүжгийн клубыг 2014 оны хичээлийн жилд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Тус клуб нь оюутан залуусыг бүжгийн олон төрлөөр хөгжүүлэн аймгийн болон баруун бүсийн тэмцээн уралдаанд оролцдог баг, хамт олныг бүрдүүлэн ажиллахаас гадна гоо зүй, ёс зүйн сургалтуудыг клубаар дамжуулан явуулдаг.

 

Ололт, амжилт: HIS DANCE бүжгийн клуб нь байгуулагдаад удаагүй байгаа ч нийтдээ 120 гаруй гишүүдтэй бие даасан 2 хамтлагтай бөгөөд хамтлагийн авьяаслаг залуус нь гоцлол, хамтлаг, ардын бүжиг, бий биелгээний төрлөөр 13 удаагийн тэмцээнээс 10 тэмцээнд I, II, III байр эзэлж амжилттай оролцож байсан бөгөөд бүсийн чанартай тэмцээнээс 4 төрлөөр алт 3, мөнгө 2, шагналт байр 2 гэх мэт чамлахааргүй амжилт гаргаж цаашдын тууштай хичээллэх урам зориг, зорилнотой болсон.

 

Ач холбогдол: ХИС-ийн оюутан залуус нь “HIS DANCE” бүжгийн клубд элсэн хичээллэснээр бие бялдар гоо зүйн хувьд өв тэгш хөгжиж, чөлөөт цагаа үр дүнтэй зорилготой өнгөрүүлж, зөв дадал, харилцааны ур чадварт суралцдаг.
Мөн оюутан та өөрийн сонирхлын дагуу урлагийн дараах төрлүүдийн сургалтанд хамрагдах боломжтой.
• Цэнгээнт бүжиг, Чөлөөт бүжиг, Ардын бүжиг
• Эстрад дуу, Ардын дуу, Зохиолын дуу
Байршил: Хичээлийн төв байр I давхарт
Холбоо барих: багш – 86040031, email-eenee2311@gmail.com