ХОС ДИПЛОМТОЙ ТӨГСӨГЧИД ХИС-ИЙН РОМБО, ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

ХИС, ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийн хамтарсан Архитектур-дизайны мэргэжлийн 2+3 хөтөлбөрт хамрагдаад төгссөн оюутнуудад ХИС-ийн ромбо, диплом гардуулах үйл ажиллагаа “Бахархлын танхим”-д боллоо. Ромбо, дипломыг ХИС-ийн БШТС-ийн захирал,дэд проф Ц.Цэрэнгомбо, Алтайн техникийн их сургуулийн профессор М.Ю Шишин болон Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон нар гардуулан өгөв. Эдгээр оюутнуудын хувьд Архитектур-дизайны мэргэжлийн 2+3 хөтөлбөрт хамрагдан Алтайн техникийн их сургууль болон ХИС-ийн хос дипломтой төгсөж буй анхны төгсөгчид юм.

Мөн энэ үеэр эдгээр оюутнуудын тайлангийн бүтээлийн үзэсгэлэн болсон юм. Энэхүү бүтээлийн үзэсгэлэнд цанын баазын цогцолбор төлөвлөлт, нисэх буудал, аялал жуулчлалын бааз , цэцэрлэгт хүрээлэн зэрэг шинэлэг, содон, Ховд аймагт бүтээн байгуулахаар төлөвлөж хийсэн архитектурын шийдлүүд дэлгэгдсэн бөгөөд Жаргалант сумын засаг даргын хувьд аймаг орон нутагт бүтээн байгуулж болохуйц шийдлүүдийг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган бүтээн байгуулалт болгох, төгсөгчдийг ажлын байраар хангах тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ хэллээ.



Хариулт үлдээх