ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба нь гадаад харилцаа, маркетинг, олон нийттэй харилцах, мэдээлэл технологи гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Албаны зорилго

  • Сургуулийн гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, уламжлалт харилцааг идэвхжүүлэн, тогтмолжуулж, хамтын ажиллагаагаар дамжуулан сургалт, судалгааны үйл ажиллагааны чанар, орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, оюутны хөгжлийг дэмжих, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх,
  • Сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангаж, сургалт, судалгаа, олон нийтийн үйл ажиллагааг сурталчлан таниулах,

Мэдээлэл харилцааны технологийг сургалт, эрдэм шинжилгээ, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол ашиглах боломжийг хангах

Албаны бүтэц, зохион байгуулалт

Түүхэн товчоо
1998-2001 он Гадаад харилцаа хариуцсан туслахаар Д.Нямаа
2001-2009 он Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирлаар Х.Цэдэв
2009-2012 он Эрдэм шинжилгээ, ажиллагаа хариуцсан дэд захирлаар Б.Энхжаргал
2012-2014 он Хамтын ажиллагаа хариуцсан менежерээр Ж.Ганцоож
2014-2017 он Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар Б.Энхжаргал
2017 оноос Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар Г.Амарзаяа