Гадаад хэл, соёлын сургуулийн түүхэн замнал

2008 оны 2 дугаар сард Ховд их сургууль факультетийн тогтолцоонд шилжин 516 оюутан, 36 багш, 4 хичээлийн туслах ажилтан, 8 үйлчилгээний ажилтантайгаар тус бүрэлдэхүүн сургууль болж байгуулагдсан.

Тус сургуульд доктор багш 12, докторант багш 11, магистр багш 16, ажиллаж байгаагаас Монгол Улсын гавьяат багш 1, профессор 1, дэд профессор 3, ахлах багш 7 ажиллаж байна.
Тус сургууль нь Боловсрол судлал, аргазүйн тэнхим, Европ судлалын тэнхим, Ази судлалын тэнхим гэсэн 3 тэнхим, гадаад хэлний сургалтын төв, оросын соёлын төв, тувагийн мэдээлэл, сургалтын төв, Нийгмийн ажлын зөвлөгөө, заслын төв, бакалаврын 7 мэргэжлээр, магистрын 3 чиглэлээр сургалт явуулан, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн, олон мянган мэргэжилтнийг бэлтгэн төгсгөж эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байна.
ГХСС-ийн номын сан нь 13000 гаруй номын фондтой 200 оюутны суудал бүхий номын сангаар оюутнуудад үйлчилдэг. Нийт номын 80 гаруй хувь нь мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага байдаг ба 30 гаруй төрлийн толь бичгийг орос, англи, хятад, герман хэл дээр ашиглах боломжтой.
2003 онд Швейцарийн ЗГ-ын хөрөнгө оруулалтаар 14.000 боть номтойгоор байгуулагдсан Швейцарийн соёлын төв нь 160 хуурцаг, диск, 20000 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Зураг 1. ХИС-ийн хичээлийн 2 дугаар байр. ГХСС-ийн сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.

Эрхэм зорилго: Ховд их сургуулийн Гадаад хэл соелын сургуулийн эрхэм зорилго хэл, соел, боловсрол судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа Монгол улсын томоохон сургуулиудын жишигт хүрсэн, өндөр мэргэжил боловсрол бүхий манлайлагч чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх сургууль байхад оршино.
Багшлах боловсон хүчин, хүний нөөцийн давуу тал:
• Бэлтгэж буй мэргэжил бүрээр Англи, Канад, Америк, Япон, Орос, Хятад, Щвейцарь, зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн, судалгаа шинжилгээний бүтээл туурвидаг, магистр, докторын зэрэг хамгаалсан дадлага туршлагатай, чадварлаг багш нар ажилладаг.
• Мэргэжил тус бүрээр АНУ, Англи, Солонгос, Орос, Герман, Хятад, Япон улсаас уригдан ирсэн зочин багш мэргэжилтнүүд ажилладаг.
Мэргэжлийн дадлага сайтай, харьцангуй залуу, цаашид өсөн хөгжих боломжтой залуу багшлах боловсон хүчинтэй
Онцлог ба давуу тал:
– Бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүд хөрвөх чадвартай
– Нийт багш нарын дийлэнх хувь нь гадаадын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн
– Мэргэжлийн дадлага сайтай, харьцангуй залуу, цаашид өсөн хөгжих боломжтой залуу багшлах боловсон хүчинтэй
– Тэнхим бүр өөрийн мэргэжлийн онцлогийг тусгасан лаборатор, фондтой
– Суралцагсад дээрх мэргэжлүүдээр судалгааны ажил эрхлэх бүрэн боломжтой
– Ихэнх мэргэжлээр хос мэргэжилтэн бэлтгэдэг
– Сургалт эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөл бүрдсэн.
– Оюутнууд ОХУ, БНХАУ-д дадлагууд хийдэг.
ГХСС-ИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ
Одоо тус зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Захиргааны зөвлөлийн дарга: ГХСС-ийн захирал, Т.Одончимэг (Ph.D)
Нарийн бичиг: ГХХС-ийн сургалтын албаны менежер Х.Одонцэцэг
Гишүүд:
1. М.Баярсайхан (МА) /Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн эрхлэгч/
2. Н.Цагаанчулуун /Европ судлалын тэнхимийн эрхлэгч/
3. Б.Ариунболор /Ази судлалын тэнхимийн эрхлэгч/