ХОВД ИХ СУРГУУЛИЙН СОРИЛТ, ТУРШИЛТЫН СУУРИН

Ховд их сургууль сургалт, судалгааны орчноо сайжруулах, дадлагын баазаа өргөтгөх, докторант, магистрант, оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд суралцуулахад ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд оюутныдадлага, сургалт, судалгааны зорилгоор 6 га талбайг хамарсан дадлагын сорилт туршилтын суурин байгуулагдаж өнөөдрийн байдлаар биологи, газарзүйн анги, геологи,фикик,хими,ойжуулалт-цэцэрлэгжүүлэлтийн ангиуд 15 төрлийн дадлага туршилт, ажиглалт хийгдэж, оюутан суралцагчидын суралцах арга барилд ихээхэн ач холбогдолтой байдаг. “Сорилт туршилтын талбад”-д оюутны зуны хээрийн дадлага, лабораторийн хичээл, хөрс судлал, ойжуулалт, амьтан судлал, ургамал судлал зэрэг хичээл сургалт, дадлага ажиглалт явагддаг бөгөөд экологи, биологи,амьтан судлал, ургамал судлал, цаг уур судлал зэрэг хичээлүүдийн гол хэрэглэгдэхүүн болдог.

Сорилт туршилтын талбай анх 2008 онд нийт 3051 ш мод бут 6 төрлийн ургамалтай үйл ажиллагаа эхлүүлж байсан бол дадлага болон багш, оюутны хичээнгүй үйл ажиллагааны  хүчинд өнөөдрийн байдлаар 2,5 га талбайд 2000 гаруй бургас, 10 ш улиас, чацаргана жимсний 2500 мод, 500 орчим чацарганытарьц суулгац, үхэр нүдний 20ш бут,долоогоны 12ш суулгац,/ОХУын Барнаул, Горны-Алтайгаас тус тус  авч ирсэн мод бутнаас 190ш мод бут нутагшин  ургаж байгаа ба мэргжлийн түвшинд ургуулан арчилахын зэрэгцээ чацарганы ургацыг жил бүр хураан авч байна.Өнөөдрийн байдлаар дадлагын сорилт туршилтын талбайд 2009 оны хавар БШТС-ийн I курсийн бүх ангиуд хээрийн  танилцах дадлагууд хийж амжилттай хамгаалснаар бараг жил бүр хээрийн танилцах дадлагууд гарч дадлагаа амжилттай хамгаалж ирсэн.

БШТС-ийн биологийн тэнхимээс нийт 5 магистр, 2 баклаврын туршилт тавьж А үнэлгээтэй хамгаалсан нь сорилт туршилтын талбайн үр дүн бэлээхэн харагдаж байна.