ХОВД ИХ СУРГУУЛЬ

ГАДААД ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ

ЕВРОП СУДЛАЛЫН ТЭНХИМ

Түүхэн замнал:

1979-1982 онуудад тус тэнхим Нийгмийн ухааны тэнхимд харьяалагдаж байсан.

1982 онд бие даасан Орос хэлний тэнхим болон өргөжсөн.

1990 онд гадаад хэлний тэнхим болон өөрчлөгдсөн.

1994 онд бакалаврын түвшний Орос-Англи хэлний багшийн анги нээсэн

2002 онд бакалаврын түвшний англи хэлний багш, орчуулагчийн анги нээсэн.

2007 онд Орос-Англи хэлний тэнхим, Англи-Хятад хэлний тэнхим болон зохион байгуулагдсан.

2014 оноос Европ хэлний тэнхим, Ерөнхий эрдмийн гадаад хэлний тэнхим болон өөрчлөгдсөн.

2017 оноос Европ судлалын тэнхим болон мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Багш, ажилтан:

Тус тэнхим одоо 21 багш, 1 хичээлийн туслах ажилтантай сургалт явуулдаг.  Үүнд ХИС-ийн зөвлөх профессор 1, профессор 1, дэд профессор 3, ахлах багш 4, багш 12 байна. Багш нарын 6 нь доктор, 12 нь докторант бусад нь магистр багш нар байна.

Эрхэм зорилго:

Орос-Англи хэл, Англи хэлний чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа Монгол улсын томоохон сургуулиудын жишигт хүрсэн, өндөр мэргэжил боловсрол бүхий манлайлагч чадвртай мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх тэнхим байхад оршино.

Элсэгч, суралцаагсад:

Тэнхимийн харьяанд бакалаврын түвшинд Орос-Англи хэл болон Англи хэлний I-IV ангийн нийт 86 оюутан, магистрын түвшинд  англи, орос хэлний харьцуулсан хэл шинжлэл чиглэлээр 30 гаруй магистрант суралцдаг.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд:

Багш нар сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэл шинжлэл, сэтгэц хэл шинжлэл, нийгмийн хэл шинжлэл, хэл соёл, гадаад хэл заах арга зэрэг сэдвүүдээр явуулж байна. Цаашид энэ чиглэлээр гадаад дотоодын эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиудтай хамтран ажиллах, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, нэг сэдэвт бүтээл туурвих, олон улсын хурал зохион байгуулах зэрэг олон талт ажлыг төлөвлөж, хэтдээ судалгаа шинжилгээний нэгдсэн сүлжээ бий болгон өргөтгөх зорилт тавьж байна. Европ судлалын тэнхимийн дэргэд Оросын соёлын төв, Тувагийн сургалт мэдээллийн төв болон Америкийн соёл, мэдээллийн төвүүд тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус төвүүдэд орос, тува, америк орнуудын соёл, зан заншил, урлаг, уран зохиол, хэл шинжлэл, соёл судлалын талаархи мэдээ, мэдээлэл агуулсан 1000 гаруй ном, сонин сэтгүүл, сурах бичиг, гарын авлага, аудио, видео бичлэг, төрөл бүрийн толь бичиг бүхий номын сан байрлан ажилладаг.