ГХСС-ИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Даяаршин буй дэлхий, дэлгэр Монгол орныхоо өнцөг булан бүрт аж төрөн суугаа монголчуудтайгаа өөрийн сургуулийнхаа цахим хуудсаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна. Манай хамт олон улс орныхоо хөгжил дэвшил, цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахаар дор бүрнээ хичээн зүтгэж сургалт, эрдэм шинжилгээний үйлчилгээг оюутан суралцагчидтайгаа хамтран бүтээж тэдэнд мэдлэг олгох үйлсэд идэвхийлэн зүтгэж байдаг билээ.
Улс орныг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв болгон өргөтгөж хөгжүүлэх асуудал дэвшигдэн тавигдаж, 2004 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даасан их сургууль болсон билээ.
2008 оны 02 дугаар сард Ховд их сургууль өргөжин бүрэлдэхүүний сургуулиуд бий болсноор Гадаад хэл, соёлын сургууль байгуулагдсан.
Ховд их сургуулийн төгсөгчид нь Монголын боловсролын салбарын зах зээл дээх эрэлттэй байдгийг онцлон тэмдэглэж байна. “Ховдын багшийн дээд”-ийг төгссөн хүнийг ажилд авна гэсэн шалгуур одоог хүртэл байгаа нь тус сургуулийн сургалтын чанар чансаа илтгэж байгаад баяртай байна.
МУИС, МУБИС болон дотоодын их дээд сургуулиуд, Монгол улсын ШУА-ны хүрээлэнгүүд, ОХУ-ын Томскийн УИС, Барнаулын Алтай их сургууль, Бийскийн УБИС, Тувагийн УИС, Уулын Алтайн БНУ-ын Горно-Алтайск хотын УИС, ОХУ-ын ШУА, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Үрэмчи хотын Багшийн их сургуулиудтай хамтран ажилласнаар профессор багш нар, оюутны солилцоо, хамтрасан судалгаа, төслийн ажил эрчимтэй явагдаж, хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр хийгдэж байна.
Дээрх амжилт, түүхэн замналыг дурдахын зэрэгцээгээр сургуулийг дотоод, гадаадын их сургуулийн их сургуулиудын жишигт ойртуулан хөгжүүлэх ойрын ба хэтийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нөр их хөдөлмөр хүлээж байна гэдгийг энд цохон дурдах хэрэгтэй.
Үүний дунд багш хамтны сургуулиа гэсэн сэтгэлийг бий болгон тэднийг эрдэмжүүлэн чадваржуулж, ажиллах, сурах таатай орчныг бүрдүүлэх, эрдэм судлалын үйлийг хөхиүлэн дэмжих, сургалиын үйл ажиллагааг боловсронгуй болгох орчинг нэвтрүүлэн оюутанд чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг нийгмийн эрэлт, XXI зууны хүн төрөлхтний нийтлэг шаардлага шаардаж байна.
Цаашид Ховд их сургуулийг Монголын сонгодог их сургууль болгох хөгжүүлэх алс хэтийн зорилго өвөртлөн хамт олон, эцэг эх, хамтран ажиллагчид болон нийт суралцагчидтайгаа хамтран ажиллаж байна. .
Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГХСС-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР, ДЭД ПРОФ. Т. ОДОНЧИМЭГ