ЗОХИОН БАЙГУУЛДАГ ХУРЛУУД

Ховд их сургуулиийн захиргаа, салбар болон бүрэлдэхүүний сургууль, тэнхим, эрдэмтэд олон улсын болон бүсийн, орон нутгийн чанартай эрдэм шинжилгээний бага хурал, семинарыг өргөн хүрээтэйгээр тогтмол зохион байгуулдаг нь бүс нутгийн оюуны хөгжилд чухал ач холбогдол үзүүлж байдаг.

  1. “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл” ОХУ-ын Томскийн их сургуультай хамтран 2жилд 1 удаа зохион байгуулдаг олон улсын хурал
  2. “Алтай: экологи байгаль ашиглалт” Орос, Хятад, Солонгос, Япон , зэрэг орны их, дээд сургуулиудтай хамтран жил бүр зохион байгуулдаг Олон улсын залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал
  3. “Ойрад судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
  4. “Хэл, соёл, соёл хоорондын харилцаа” ХИС-ийн ГХСС, ОХУ-ын Бийскийн Алтайн Хүмүүнлэгийн Багшийн Их сургуультай хамтран 2 жил тутамд зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
  5. Орон нутгийн их дээд сургуулиудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” 2008 онд санаачлан зохион байгуулсан жил бүр зохион байгуулагддаг хурал
  6. Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал” жилд 1-2 удаа тогтмол зохион байгуулагддаг Магистрант, докторантуудад зориулсан эрдэм шинжилгээний хурал