ИНТЕРНЭТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Ховд их сургууль хөгжлийн төлөвлөгөөндөө сургуулийн үйл ажиллагааны бүх хүрээнд мэдээллийн технологийг өргөн хэрэглээ болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд мэдээлэл харилцааны технологийг эрчимтэй нэвтрүүлэх, мэдээллийн систем, бааз бий болгох, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны хэрэгцээг хангах мэдээлэл харилцааны техник хэрэгслүүдийг өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан худалдан авч техникийн нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж, техникийн шинэчлэлийг тодорхой түвшинд дэс дараатайгаар хийгдэж байгаа бөгөөд 2007 онд Ховд их сургуулийн интернет мэдээллийн төвийг байгуулан үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.
Ховд их сургуулийн Интернет мэдээллийн төв нь 560 гаруй компьютер, 20Мбит/сек хурдтай интернет гарцтай, хичээлийн болон оюутны дотуур байрыг утастай, утасгүй сүлжээнд бүрэн холбосон, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэвлэл дизайны үйлчилгээ, номын сангийн цахим үйлчилгээ, интернет сүлжээний засвар үйлчилгээ өргөтгөл шинэчлэл, веб серверийн хэвийн үйл ажиллагааг хангасан төв болон өргөжиж сургуулийн сургалт, судалгаа, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд болон оюутан, багш, ажилтнуудын мэдээллийн технологийг тасралтгүй ашиглах боломжийг бүрдүүлж, үйл ажиллагааны нээлттэй, хүртээмжтэй байдлыг бий болгоход болон олон нийтэд сурталчлан таниулахад өнгө дизайны шийдлийг гарган ажиллаж байна.