ХИС-ИЙН ДЭРГЭДЭХ “МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААН, ГАДААД ХЭЛНИЙ

ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ АХЛАХ СУРГУУЛЬ”

 Ховд их сургууль нь дэргэдээ БСШУЯ-ны суурь, бүрэн дунд боловсролын газраас 2016 оны 7-р сарын 01-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн дагуу орон нутгийн эрэлт хэрэгцээ, өөрийн хүний нөөц, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний нөөц боломжиндоо тулгуурлан “Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль” байгуулан 2 дахь хичээлийн жилдээ нийт 19 багш, X-XII ангийн 4 бүлгийн 52 сурагчтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Сургалтын хөтөлбөр

Манай сургууль нь Заавал судлах хичээлийн хөтөлбөр, Гүнзгийрүүлэн судлах хөтөлбөр гэсэн хоёр хөтөлбөрөөр сургалт явуулдаг.

а. Заавал судлах хичээлийн хөтөлбөр: БСШУС-ын сайдын 2017 оны 7 сарын 04-ны өдрийн А/61 тоот тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу заавал судлах хичээлүүдийг судалж стандартаар тогтоосон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн сургалт үдээс урагш I ээлжинд хичээллэдэг.

б. Гүнзгийрүүлэн судлах хөтөлбөр: Сурагчидын сонгосон хичээл тус бүрээр тусгайлан боловсруулсан гүнзгийрсэн нэмэлт мэдлэг, чадвар дадал олгох зорилтот хөтөлбөр. Гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр сурагчид сонгосон хичээлээрээ үдээс хойш II ээлжинд под-группээр хичээллэдэг.

Сургалтын орчин нөхцөл, давуу тал

  • Тохилог анги танхим, лабораторид туршилт судалгааг бодитойгоор гүйцэтгэдэг.
  • Их сургуулийн заах аргазүй дидактикаар мэргэшсэн доктор профессор багш нар хичээл заадаг.
  • Өндөр хурдны интернетэд холбогдсон орчинтой.
  • ХИС-ийн сургалтанд хэрэглэгдэж байгаа
    • Математикийн кабинет
    • Гадаад хэлний кабинет, лингафоны танхим
    • Програм хангамжийн лаборатори
    • Физикийн лаборатори
    • Хими, химийн загварчлалын лаборатори
    • Биологийн лаборатори
    • Газарзүй, Газарзүйн мэдээллийн системийн лабораториудад хичээллэж мэргэжил тус бүрийн заах арга дидактикийн хэрэглэгдэхүүнүүд ашигладаг.
  • Математик-физик, Хими-Биологи, Гадаад хэл-Монголхэл-Нийгэм судлалын чиглэлээр тусгайлан бэлтгэсэн 3 бие даалтын өрөөнд сурагчид сонгосон чиглэлээрээ хамтран болон бие даан сууж хичээллэдэг.
  • ХИС-ийн болон Лицей сургуулийн номын санд суух боломжоор хангагдсан.
  • ХИС-ийн оюутны нэгэн адил
  • Оюутны бие даалтын төв
  • Номын сан, цахим каталоги, номын сан
  • Интернет төв
  • Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны төв
  • Урлагийн заал
  • Биеийн тамирын заал, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайгаар үйлчлүүлэх боломжтой.
  • Хөдөө орон нутгийн сурагчид ХИС-ийн оюутны дотуур байранд төлбөрийн хөнгөлөлттэй амьдрах боломжтой.
  • Өдөр сургуулийн цайны газарт үдийн хоол иддэг.
  • ХИС-тай хамтын ажиллагаатай гадаад дотоодын их дээд сургуулийн эрдэм шинжилгээний хурал болон бусад үйл ажиллагаанд багш, оюутнуудын нэгэн адил тогтмол оролцдог.
  • Жил бүр сурлага, урлаг, спортоор амжилт гаргасан, тэргүүний сурагчдыг ОУ-ын “Найрамдал” зусланд амраадаг.