МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангаж, сургалт, судалгаа, олон нийтийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд тогтмол хүргэж байгаагаас гадна эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, соёлын арга хэмжээ, гадаад харилцаа, хамтын ажиллагааны үйл ажиллагааны талаарх өргөн хүрээг хамарсан цаг үеийн мэдээ, мэдээллийг сурвалжлан нийтэлж байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд ХИС-ийн  мэдээллийн ил тод, хүртээмжэй  байдал хангагдаж сургуулийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажил  тогтмолжиж байна.

Маркетинг, олон нийттэй харилцах мэргэжилтэннь Сошиал Сайт, Фэйсбүүк, Youtube, Twitter, Цахим дэлгэцийг холбогдох мэдээллээр баяжуулах, өөрийн хариуцсан хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл, нугалбар, шторк, нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгийн агуулгыг тодорхойлж, сценари гаргах, бичих, шагнал, урамшуулал, мэндчилгээний үг бичих, мөн олон нийтийн чиглэлээр төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаануудын талаар олон нийт, хамтрагч талуудад мэдээллэх, хамтран зохион байгуулах гэх мэт чиг үүргийн дагуу ажиллаж байна.