Номын сан

Ховд их сургуулийн номын сан эрдэмтэн багш нар, оюутнуудад ном хэвлэлээр үйлчилж байна. Өнөөдөр номын сан 131 мянга гаруй боть номтой. Төв номын сан нь Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн, хичээлийн I, II байранд үндсэн үйлчилгээний 6 цэг салбар, 9 номын санч-мэдээллийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сан нэг жилд давхардсан тоогоор 82258 гаруй уншигчдад үйлчилдэг.

Уншигчдадаа түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэхийн тулд “Электрон  каталог”, “Электрон номын сан”, “Утасгүй интернэтийн орчин”-ийг бий болгон ажиллаж байна.
Электрон каталогт одоогоор 49628 төрлийн 136589 ширхэг ном сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүн бүртгэгдсэн байна.

Номын сан нь уншлагын I, II танхим, ном зүй-мэдээллийн тасаг, үндсэн фонд, эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн танхим, лицей сургууль, оюутны байрны номын сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ном зүй-мэдээллийн тасаг

Уг тасаг нь хичээлийн 1-р байрны 106-б тоотод байрладаг бөгөөд Ном зүйч Б.Долгор /МУСТА/ ажиллаж байна. Тасагт ХИС-ийн номын сангийн төрөл анги, үсэг дарааллын каталоги болон картын сангууд байрлах ба уншигчдад номын сан, ном зүйн холбоотой мэдээллээр үйлчилдэг. Уншигчид номын нэр, зохиогчийг тодруулах, хэрэгцээт номоо ямар каталогоос шүүх, тодорхой нэг сэдвийн холбогдолтой номын тухай, мөн реферат болон дипломын ажилтай холбогдсон материалыг ямар ном, сонин сэтгүүлээс олж болох гэх зэрэг асуултанд электрон каталоги, картын сан, лавлагааны материал ашиглан лавлагааг амаар болон бичгээр өгч байна.

Үндсэн фонд

Номын сангийн үндсэн фонд 1979 онд 8000 боть номтой 1 номын санчтай, 40 хүний суудалтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн фонд нь 79099 боть ном, уншлагын 1-р танхимын ойрын фонд нь 14269 боть ном,  уншлагын 2-р танхимын ойрын фонд нь 15433 боть ном, эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн фонд нь 2100 боть эрдэм шинжилгээний бүтээлүүд, бакалаврын 994 ажил, магистрын 635 ажил,  2941 сэтгүүлийн фондтой. Жилдээ үндсэн фондноос ойрын 1-р фонд руу хичээлийн жилдээ 620 боть ном, 2-р фонд руу 348 боть номыг тус тус захиалгаар буюу шинээр ирсэн номыг шилжүүлж үйлчилдэг.

Уншлагын I танхим

Уншлагын танхим хичээлийн 1-р байрны 106-а тоотод байрладаг. Уг танхимд  С.Эрхэмбаяр, Ю.Бямбасүрэн нарын ээлжийн номын санчид ажиллаж байна. 144 уншигчийн суудалтай бөгөөд электрон каталогийн программтай учир уншигчдадаа цахим хэлбэрээр хурдан шуурхай үйлчилгээ явуулж байна. Оюутнууд үнэ төлбөргүй компьютер, интернэт ашиглаж байна. Уншлагын танхимын номыг заалаар олгож үйлчилнэ.

Уншлагын II танхим

Уншлагын 2-р танхим  нь 2002 онд 4000 боть номтой,       ээлжийн 2 номын санч, 100 уншигчийн суудалтай байгуулагдсан.

Одоогийн байдлаар 15433 ном сурах бичиг, сэтгүүлээр багш ажилчид, оюутнуудад үйлчилж байна.

Үүнээс: монгол хэл дээр 7218 ш, орос хэл дээр 4547ш, бусад хэл дээр 3668 ном, сурах бичиг байна.

Ойрын фондоо багш оюутнуудын захиалгаар болон шинээр ирсэн ном, хэвлэлээр баяжуулж байна.

Интернэт-д холбогдсон 11 компьютертэй. Wi Fi zone орчинтой.

Номын санч Д.Цоож /МУСТА/, Ж. Цэцэнсүрэн нар ажилладаг

Эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн танхим

Уншлагын танхим нь 25 хүний суудалтай, чөлөөт сонголттой. Тус сургуулийн багш, ажилтан, ажилчид болон докторант, магистрант, оюутнуудад эрдэм шинжилгээний бүтээлүүд, доктор, магистрын зэрэг горилсон бүтээл, бакалаврын ажил болон гадаад дотоодын тогтмол хэвлэлүүдээр уншигчдад үйлчилгээ үзүүлдэг. Номын санч С.Төгсжаргал ажилладаг.

ЛИЦЕЙ СУРГУУЛЬ, ОЮУТНЫ БАЙРНЫ НОМЫН САН

           ХИС-ийн номын сангийн нийт номыг багтаасан “Электрон каталоги”той. Дотоод, гадаадын зохиолчдын алдартай бүтээлүүд, шинжлэх ухааны холбогдолтой ном зохиолууд, сурах бичгүүдийг гэрээр олгож үйлчлэхээс гадна 32 уншигчийн суудалтай, заалаар үйлчлэх боломжтой, ЧӨЛӨӨТ СОНГОЛТТОЙ.

          Тус номын сан нь Мягмар-Баасан гаригуудад 13-20 цагт, Бямба гаригт 11-18 цаг хүртэл ажилладаг.

          Оюутны 1-р байрны 2-р давхарт байрлана.

Номын санч Б.Мягмарсүрэн

ХИС-ийн оюутнуудын заавал унших номууд

 

  1. Ц. Оюунгэрэл. Миний ажлын Ноу-Хау. УБ. 2010.
  2. Дээрхийн гэгээн Далай лам. Аз жаргалтай амьдрахуйн урлаг – шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй. УБ. 2013.
  3. Э. Мулдашев. Хүн мичнээс үүсээгүй. УБ. 2012.
  4. Николас Поппе. Дуртгал. УБ. 2009.
  5. Д. Бямбасүрэн. Орчлонгийн хүрд. Сэргэн мандалтын гүн ухааны товчоо. УБ. 1994.
  6. Ч. Эрдэнэ. Их гурвалжин. Угшил ба оргил. УБ. 2002.
  7. Б. Ганчимэг. Аав бид хоёр. УБ. 2013.
  8. Монголын нууц товчоо. Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг. УБ. 2011.
  9. Томас Л. Фрийдман. Дэлхий бөөрөнхий биш. УБ. 2005.
  10. Дэлхийн түүхийн суут 100 хүн. УБ. 2010.
  11. Ким Ү Жин. Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна. УБ. 2003.
  12. Б. Рассел. Өрнийн мэргэн ухаан. УБ. 2011.
  13. Жак Уэтерфорд. Монголын их хатдын нууц товчоо. УБ. 2012.
  14. Хиллари Родхэм Клинтон. Миний амьдралын түүх. УБ. 2006.
  15. Монголын сонгомол яруу найраг. УБ. 2005.
  16. Монголын сонгомол өгүүллэг. УБ. 2007.
  17. Баабар. ХХ зууны монгол. Нүүдэл суудал. УБ. 1996.
  18. Ц. Баатархүү. Зөв ярих ухаан. УБ. 2013.
  19. Р. Гамзатов. Миний дагестан. УБ. 1982.
  20. Ж. Гаардер. Софийн ертөнц. УБ. 2013.
  21. Мишэль до Монтэнь. Сонгомол эсээнүүд. УБ. 2005.
  22. Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил. УБ. 2003.
  23. Х. Маккормак. Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ. УБ. 2010.
  24. Цэцэн мэргэний нэвтэрхий толь. УБ. 2005.
  25. Монгол ардын аман зохиол. УБ. 2014.

Холбоо барих:

  • Номын сангийн эрхлэгч С.Сугар – утас: 88947424
  • Ном зүйч, каталогич Б.Долгор – утас: 99770462
  • Фондын эрхлэгч Б.Шагай – утас: 99435447
  • Уншлагын I танхимын Номын санч, мэдээллийн ажилтан С.Эрхэмбаяр – утас: 99438301
  • Уншлагын II танхимын Номын санч, мэдээллийн ажилтан Д.Цоож – утас: 99438510
  • Эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн танхимын Номын санч, мэдээллийн ажилтан С.Төгсжаргал – утас: 99909232
  • Уншлагын I танхимын Номын санч, мэдээллийн ажилтан Ю.Бямбасүрэн – утас: 99705916
  • Уншлагын II танхимын Номын санч, мэдээллийн ажилтан Ж.Цэцэнсүрэн – утас: 89944806
  • Лицей сургууль, оюутны байрны номын сангийн Номын санч, мэдээллийн ажилтан Б.Мягмарсүрэн – утас: 99473002