НОМЫН САН

Ховд Их Сургуулийн номын сангийн танилцуулга:

  • Ховд Их Сургуулийн анхны номын сан нь  1979 оны 10 сард сургууль байгуулагдахад  8000 боть номтой, 40 хүний суудалтай, 1 уншлагын заалтай, орон тооны 1 ажилтантайгаар байгуулагдаж байжээ.
  • Номын сангийн анхны эрхлэгч , ном олгогчоор Ш.Жижгээ ажиллаж байв.
  • Номын сангийн материаллаг баазыг бэхжихэд багш оюутнууд санаачлага гарган хөдөө орон нутгуудаар явж ховор ном олныг цуглуулах, төвийн их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, сэхээтэн, малчид хөдөлмөрчид өөрсдийн номын цуглуулгаасаа хүртэл дээжлэн бэлэглэж байв. Мөн ЗХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд ‘’Сайн номоо анд нөхөддөө илгээе’’ хөдөлгөөн санаачлан өрнүүлж 1117 боть, 4110 төгрөгний үнэ бүхий ховор номуудыг бэлэглэж Монголын ууган сургуулиудын нэг МУИС, УБДС-ийн номын сангууд 5000 гаруй сурах бичиг, судалгааны ном илгээж байжээ.
  • Орон нутагт байгуулагдсан анхны дээд сургуулийн номын фондыг  баяжуулан өргөтгөхөд багш оюутнууд идэвхи санаачлага гарган 3000 гаруй номыг нэмж хандивласан нь багш оюутнуудын оюуны хэрэгцээг хангахад чухал нөлөө үзүүлэв.
  • Ийнхүү 2001 онд манай сургууль хичээлийн 2 байртай болсноор  номын сан материаллаг баазын хувьд бэхжиж  1 үндсэн фонд, 2 ойрын фонд – уншлагын танхим, Эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн тасаг, 2017 онд байгуулагдсан  Лицей сургууль, оюутны байрны номын сантай Номын сангийн эрхлэгч 1, фондын эрхлэгч 1, ном зүйч-каталогич 1, уншлагын танхимын ээлжийн номын санч 4, эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн танхимд 1, Лицей сургууль, оюутны байрны номын сангийн номын санч гэсэн 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж  багш суралцагсдыг  ном сурах бичиг , интернет мэдээллээр хангаж  нийт 126000 гаруй боть ном, тогтмол хэвлэлийн арвин  сан хөмрөгтэй  болж өргөжив.
  • Тус номын санд гол төлөв Орос, Монгол хэл дээр бичигдсэн ном сурах бичгүүдээс гадна  сүүлийн жилүүдэд Англи, Герман, Хятад, Япон, Солонгос хэл дээр бичигдсэн  ном сурах бичгүүд, Төвд, Тод, Манж, Уйгаржин монголоор бичигдсэн бүтээлүүд олноор нэмэгдэх боллоо.
  • Орчин үеийн их дээд сургуулиудын номын сангийн түвшинд хүрэхийн тулд нийт номоо уншигч үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор Номын сангийн Lib4U  программыг 2010 онд нэвтрүүлэн ажилласнаар 49534 нэр төрлийн 136259 гаруй ном, сэтгүүлийг уг програмд оруулаад байгаа бөгөөд электрон каталоги, цаасан каталогитой, бүх номоо Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Дьюигийн Аравтын ангилал DDC-21-ээр ангилан уншигчдад хүргэж байна. Үүнээс гадна уншигчдаа интернетэд холбогдсон 41 компьютерт “Электрон номын сан” ажиллаж байгаагаас гадна номын санд утасгүй интернетийн төхөөрөмж суурилуулж, Хичээлийн 1, 2-р байрны бүсэд зөөврийн компьютерээр интернетэд үнэ төлбөргүй холбогдох бүрэн боломжтой боллоо.
  • Одоогоор манай номын сан 136 мянга гаруй ном, сурах бичигтэй ба 1000 гаруй электрон /цахим/ номын фондтой, тогтмол хэвлэлийн арвин фондтой, 301 суудалтайгаар үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулж ирлээ.

Уншлагын танхимууд өглөө 8.00 цагаас орой 21.00 цаг хүртэл ээлжээр ажилладаг ба уншигчдаа “Цахим карт”-аар үйлчилдэг нь  цаг, зав хэмнэсэн сайн ажил хийгдэж байна.

  • ХИС-ийн номын сан нь уншигчиддаа хөнгөн шуурхай үйлчлэхийн тулд “Электрон  каталог”, “Электрон номын -сан”, “Утасгүй интернэтийн орчин”-г бий болгон ажиллаж байна.
  • Түүнчлэн 2013 онд манай номын сан нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй ’’Боловсролын салбарын шинэчлэл’’ төслийн хүрээнд 50000 долларын үнэ бүхий Номын сангийн орчин үеийн тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэгдэж Номын сангаа шинэчлэн тохижуулав.

КАТАЛОГ, НОМ ЗҮЙ-МЭДЭЭЛЛИЙН ТАСАГ

ХИС-ийн номын сангийн төрөл анги, үсэг дарааллын каталоги болон картын сангууд байрладаг. Уг тасаг нь уншигчдад номын сан, ном зүйн холбоотой мэдээллээр үйлчилдэг.

        Үүнд: Номын нэр, зохиогчийг тодруулах, хэрэгцээт номоо ямар каталогоос шүүх, тодорхой нэг сэдвийн холбогдолтой номын тухай, мөн реферат болон дипломын ажилтай холбогдсон материалыг ямар ном, сонин сэтгүүлээс олж болох гэх зэрэг асуултанд электрон каталоги, картын сан, лавлагааны материал ашиглан лавлагаа өгнө. Лавлагааг амаар болон бичгээр өгч байна.

Хичээлийн 1-р байрны 106-б тоотод байрладаг.

Ном зүйч: Б.Долгор /МУСТА/

НОМЫН САНГИЙН ҮНДСЭН ФОНД

Үндсэн фонд 1979 оны 10 сард 8000 боть номтой 1 номын санчтай  40 хүний суудалтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар үндсэн фонд нь 137075 боть ном, сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүнээр ойрын  4 фондтой үйл ажиллагаагаа явуулж байна.

        Үүнд: Лицей сургууль, оюутны байрны номын фонд нь 8000 гаруй боть ном, Уншлагын 1-р танхимын ойрын фонд нь 14287 боть ном, сурах бичиг Уншлагын 2-р танхимын ойрын фонд нь 15510 боть ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн фонд нь 2008 боть эрдэм шинжилгээний бүтээлүүд, бакалаврын 945 ажил, магистрын 675 ажил, монгол-987 багц, гадаад 2031 багц сэтгүүлийн фондтой.

Фондын эрхлэгч Б.Шагай

 

Хичээлийн 1-р байрны номын сан: Уншлагын танхим I

Хичээлийн 1-р байрны 106-а тоотод байрладаг. Тус танхимд С.Эрхэмбаяр, Ю.Бямбасүрэн нарын ээлжийн номын санчид ажиллаж байна.
144 уншигчийн суудалтай.
Тус уншлагын танхим нь электрон каталогын программаа ашиглан оюутан уншигчиддаа цахим хэлбэрээр хурдан шуурхай үйлчилгээг явуулж байна. Мөн оюутнуудад үнэ төлбөргүй компьютер, интернет ашиглуулан үйлчилж байна.

Уншлагын танхимын номыг гэрээр болон заалаар олгож үйлчилнэ. Уншигчийн үнэмлэхгүй уншигчдад карт нээж үйлчилнэ.

Интернэт-р холбогдсон 12 компьютертэй.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙН ТАНХИМ

Уншлагын танхим нь 25 хүний суудалтай, чөлөөт сонголттой. Тус сургуулийн багш, ажилтан, ажилчид болон докторант, магистрант, оюутнуудад 2008 эрдэм шинжилгээний бүтээлүүд, 38 доктор, 675 магистрын зэрэг горилсон бүтээл, 945 бакалаврын ажил болон гадаад дотоодын 3000 гаруй тогтмол хэвлэлүүдээр уншигчдад үйлчилгээ үзүүлдэг.

 

НОМЫН САНЧ С.ТӨГСЖАРГАЛ

 

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙН УНШЛАГЫН ТАНХИМ

ЛИЦЕЙ СУРГУУЛЬ, ОЮУТНЫ БАЙРНЫ НОМЫН САН

 

ХИС-ийн номын сангийн нийт номыг багтаасан “Электрон каталоги”той. Дотоод, гадаадын зохиолчдын алдартай бүтээлүүд, шинжлэх ухааны холбогдолтой ном зохиолууд, сурах бичгүүдийг гэрээр олгож үйлчлэхээс гадна 32 уншигчийн суудалтай, заалаар үйлчлэх боломжтой. Тус номын сан нь Мягмар-Баасан гаригуудад 13-20 цагт, Бямба гаригт 11-18 цаг хүртэл ажилладаг. Оюутны 1-р

байрны 2-р давхарт байрладаг.

 

 

Номын санч Б.Мягмарсүрэн

ХИЧЭЭЛИЙН II БАЙРНЫ УНШЛАГЫН ТАНХИМ

Уншлагын 2-р танхим  нь 2002 онд 4000 боть номтой,       ээлжийн 2 номын санч, 100 уншигчийн суудалтай байгуулагдсан. Одоогийн байдлаар 15510 ном сурах бичиг, сэтгүүлээр багш ажилчид, оюутнуудад үйлчилж байна. Үүнээс: монгол хэл дээр 7240ш, орос хэл дээр 4112ш, бусад хэл дээр 4158ш ном, сурах бичиг байна. Ойрын фондоо багш оюутнуудын захиалгаар болон шинээр ирсэн ном, хэвлэлээр баяжуулж байна.