НХУС-ИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бакалавр (9) , магистр (5), докторын түвшинд (2) нийт 16 мэргэжлийн  хөтөлбөрөөр сургалт, эрдэм шинжилгээний үйлчилгээ үзүүлж, Монгол улсын болон олон улсын жишигт нийцсэн их сургуулийн боловсролтой, мэргэжлийн түвшинд бие даан ажиллах мэдлэг, чадвартай, өрсөлдөх чадвар сайтай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн төлөвших таатай орчин, хөтөлбөрөөр үйлчлэхэд оршино.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2008 он:

Мэргэжлийн 5 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж байсан.

  • Түүхийн тэнхим
  • Нийгмийн ухааны тэнхим
  • Монгол хэл, уран зохиолын тэнхим
  • Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
  • Биеийн тамир, спорт, аргазүйн тэнхим

 2017 он:

Мэргэжлийн 4 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж байна.

  • Түүх, нийгмийн ухааны тэнхим
  • Хэл, зохиолын тэнхим
  • Бизнесийн тэнхим
  • Биеийн тамир, спорт, аргазүйн тэнхим

ОЮУТНЫ БАЙГУУЛЛАГА

  • НХУС-ийн оюутны зөвлөл
  • Буддын шашинт оюутны холбооны салбар зөвлөл (Хэл зохиолын тэнхимийн дэргэд)
  • Мэтгэлцээний “Бамбар” клуб
  • “ERA LIDERSHIP” клуб (Түүх, нийгмийн ухааны тэнхимийн дэргэд)
  • “Бизнесийн хөтөч” оюутны клуб (Бизнесийн удирдлагын тэнхимийн дэргэд)
  • “Шийдэл”мэтгэлцээний клуб (Бизнесийн удирдлагын тэнхимийн дэргэд)

ПРОФЕССОР БАГШ НАР

Бүрэлдэхүүний сургууль нь  үндсэн багш 40 (проф 7, дэд проф 5, ахлах багш  10, багш 11, дадлагажигч багш  4, гэрээт багш 3),  8 цагийн багш нийт 48 багш, хичээлийн туслах ажилтан 4, 690 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

Багш нарын 38 орчим хувь нь докторын зэрэг хамгаалсан байна.

 СУРГАЛТЫН ОРЧИН

Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль нь хичээлийн 11 анги танхим, Мэргэжлийн 6 кабинет (Монголын эртний болон дундад зуун, шинэ түүх,

хэл шинжлэл, уран зохиол, эрх зүй, эрүүл мэндийн кабинет), Мэдээлэл харилцаа технологиор ирж бүрэн тоноглогдсон Багш оюутны хөгжлийн төв, Хууль зүйн килиник төв, Эрх зүйн сургалтанд зориулсан криминалистикийн лаборатори, Олимп судлалын төв, Монгол хэлний сургалтанд зориулсан “Аялгуу, аман зохиолын сан”, “Монголчуудын бичиг соёлын дурсгалын сан” гэсэн хоёр сан, Нягтлан бодох бүртгэлийн сургалтанд зориулсан компьютерийн лаборатори, биеийн тамирын заал, “Амьдрах ухааны төв” бүхий сургалтын орчинтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ, ЭЛСЭЛТ

Бакалаврын зэрэг олгох өдрийн анги /4 жил/:

Мэргэжил Ерөнхий шалгалт өгөх хичээл
Багш, нийгмийн ухааны боловсрол (ТНС) Монгол улсын түүх эсвэл нийгмийн тухай мэдлэг
Эрх зүй Нийгмийн тухай мэдлэг
Багш, нийгмийн ухааны боловсрол (БНУ) Нийгмийн тухай мэдлэг
Төрийн захиргааны менежмент Нийгмийн тухай мэдлэг
Үндэсний язгуур урлаг Монгол хэл, ур чадвар
Нягтлан бодох бүртгэл Математик
Бизнесийн удирдлага Математик
Монгол хэл уран зохиолын багш Монгол хэл
Биеийн тамир, эрүүл мэнд Ур чадвар, монгол хэл эсвэл НТМ

 Бакалаврын зэрэг олгох эчнээ анги /2.5 жил/

Мэргэжил Хугацаа Тавигдах шаардлага Элсэлтийн шалгалт
Нягтлан бодох бүртгэл 2.5 жил Их, дээд сургуулийн боловсролтой байх

 Магистрын зэрэг олгох мэргэжил /1.5-2.5 жил/

  • Түүх                                                                                        өдөр/эчнээ
  • Монгол хэл-уран зохиол                                                       өдөр/эчнээ
  • Утга зохиол судлал, шүүмж                                                 өдөр/эчнээ
  • Багш-Нийгмийн ухааны боловсрол                                      өдөр
  • Төрийн захиргааны удирдлага                                                          өдөр

Докторын зэрэг олгох мэргэжил /3 жил/

Утга зохиол судлал                                                               өдөр

Түүх                                                                                        өдөр

Сургалтын хөтөлбөрийн тоо: 16

-Бакалаврын сургалтын хөтөлбөр: 9

Үүнээс магадлан итгэмжүүлэхээр мэдүүлсэн хөтөлбөрийн тоо: 2 (ТНС, МХУЗ-ын бакалаврын хөтөлбөр)

Магистрын сургалтын хөтөлбөр: 5 /эчнээ-3, өдөр-5/

-Докторын сургалтын хөтөлбөр: 2

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

Эрдэмтэн багш нарын судалгааны үндсэн чиглэл:

  • Ойрадын түүх, угсаатны зүй, аялгуу, аман зохиол
  • Эх бичвэрийн судалгаа
  • Буддын гүн ухааны судалгаа
  • Алтай судлал
  • Түүхэн орон судлал, түүхэн намтар судлал
  • Баруун Монголын түүх соёлын дурсгалууд
  • Боловсрол судлал, мэргэжлийн дидактик
  • Бүс нутгийн нийгэм эдийн засаг, эрх зүйн хөгжлийн асуудлууд
  • Жижиг дунд үйлдвэрийн удирдлага, санхүүгийн тайлангийн шинжилгээ

 Эрдэм шинжилгээний бичиг:

  • НХУС-ийн эрдэм шинжилгээний бичиг
  • Түүхийн тэнхимийн “Түүхийн товчоон” эрдэм шинжилгээний бичиг
  • МХУЗ-ын тэнхимийн “Эрдэм шинжилгээний ойллого” эрдэм шинжилгээний бичиг

Эрдэм шинжилгээний төсөл

  • Хэрэгжүүлсэн төсөл судалгааны ажил: 18
  • Хэрэгжүүлж буй төсөл судалгааны ажил: 2

                        Дотоод эх үүсвэрээс санхүүжих: 6

                        Гадаадтай хамтарсан: 2

ГАДААД ХАРИЛЦАА

  • Гадаадын                                9 их сургууль, ЭШ-ний байгууллага
  • Дотоодын                               10 хүрээлэн, бүрэлдэхүүний сургуулиуд

 

Манай хаяг:

Монгол улс, 213500 Ховд аймаг, Ховд хот, 164300 Ховд их сургууль Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хичээлийн I байр, утас №976-70435118,  E-mail хаяг SSSH @yahoo.com,  Веб хаяг: www.SSSH.khu.edu.mn