ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ХИС-ИЙН ТӨГСӨГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

ХИС байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг угтан төгсөгчидтэй уулзалт хийх, хандивын үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг 4 маршрутын дагуу ХИС-ийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна. 9 хүний бүрэлдэхүүнтэй I баг Ховд аймгийн Ховд сумаас эхлээд Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум гэсэн маршрутын дагуу ажиллаад ирлээ.

Уулзалтын хүрээнд сум, сургуулийн удирдлагууд, төгсөгчидтэй уулзаж, сургуулийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах, төгсөгчдөөс судалгаа авах, төгсөгчдийн холбооны салбар байгуулж тэргүүлэгч, гишүүдийг сонгох, төгсөгчдөөс хандив авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан юм. Төгсөгчдийн хувьд олон жил уулзаагүй байсан багш нартайгаа уулзаж дурсамж дурдатгалаа ярих, сургуулийнхаа сүүлийн үеийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн сургуулийн хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлж түүхт 40 жилийн ойдоо заавал очно гэдгээ онцолж байлаа.

Төгсөгчидтэй уулзалт хийх тус багийн бүрэлдэхүүнд Эдийн засаг, хангамж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Нямсүрэн, ХИС-ийн НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэн, Төгсөлтийн дараах сургалтын менежер Ц.Оюун, БСАЗ-н тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, Хөгжмийн багш Ч. Ваша, Хими-Биологийн тэнхимийн багш Б.Ганчимэг, Жолооч Г. Бямбаа, ОНМХ мэргэжилтэн Б.Сарангэрэл нар байлаа.



Хариулт үлдээх