Санхүүгийн алба

Тус сургуулийн  санхүүгийн алба нь сургуулийн Эрхэм зорилго болон хөгжлийн стратеги чиглэлийн дагуу сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах  эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, материаллаг баазыг  бэхжүүлэхэд үйл  ажиллагаагаа чиглүүлэн  сургуулийн эдийн засгийн хүчин чадлыг байнга дээшлүүлэх, орлогын эх үүсвэрийг  нэмэгдүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн  байдал, ашиглалтанд хяналт тавих, өр авлага үүсгэхгүй байх талаар  байнга анхааран, холбогдох хуулийн хүрээнд  ажиллаж байна. Багш ажилчид, оюутнуудын  ажиллах, сурах таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр хөрөнгийг  үр ашигтай зарцуулах, өнөөгийн шаардлагын түвшинд нийцүүлэн сургалтын техник тоног төхөөрөмж, эд хогшилоор ханган, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна,

      Оюутнуудыг гадна дотны төсөл, хөтөлбөр, төрийн сангийн сургалтын тэтгэлэгт хамрагдахад нь нээлтэй байж төлбөрөөс  хөнгөлөх, засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд  хамруулах ажлыг  оюутны албатай  хамтран хуулийн хүрээнд   зохион байгуулж байна.

       Тус газар нь  үйлчлүүлэгч  багш, ажилтан  ажилчид, оюутан залууст  хөнгөн  шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг  хүргэж, санхүүгийнхээ бэлэн болон бэлэн бус  мөнгөн гүйлгээний тооцоог  өдөр тутам цаг алдалгүй хөнгөн шуурхай хийж, сургууль хамт олон, үйлчлүүлэгчдийн  сэтгэлд  хүрсэн, хамт олон байх зорилтыг   тавин ажиллаж байна.

 

Санхүү албаны бүтэц:   

Б.Батцоож Санхүүгийн албаны дарга
Л.Аззаяа Захиргаа аж ахуй, орлого хариуцсан  нягтлан бодогч (магистр)
Д.Энхжаргал Бүрэлдэхүүн сургууль хариуцсан нягтлан бодогч (мэргэшсэн нягтлан бодогч)
Ч.Цэрэннадмид Бүрэлдэхүүн сургууль, оюутны дотуур байр хариуцсан нярав
Б.Нямсүрэн Үндсэн хөрөнгийн нярав
Ц.Адьяа Эргэлтийн хөрөнгийн нярав