СУРГАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА – ОЮУТНУУД ГАДААДАД СУРАЛЦАХ БОЛОМЖ

Хос дипломын боловсрол олгох хамтарсан хөтөлбөр

  • 2011 оноос Архитектур–дизайны мэргэжил ОХУ-ын Алтайн техникийн их сургуультай хамтарсан 2+2+1 хөтөлбөр
  • 2014 оноос Геологийн мэргэжил ОХУ-ын Томскийн их сургуультай хамтарсан 2+3 хөтөлбөр

Оюутан солилцооны хөтөлбөр

  • 2013 оноос мэргэжил харгалзахгүй ОХУ-ын Халимагийн их сургуульд 1 улирлын хугацаатай
  • 2016 оноос мэргэжил харгалзахгүй Японы Токиогийн гадаад судлалын их сургууль- 1 жилийн хугацаатай

Оюутан суралцуулах хөтөлбөр

  • Орос англи хэл, Англи хэлний мэргэжлээр ОХУ-ын Алтайн боловсролын академид 1 улирлын хугацаатай суралцах хөтөлбөр- /ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах журмаар зохицуулагдана/
  • Мэргэжил харгалзахгүй БНСУ-ын Халлим Политехникийн их сургуульд хөнгөлөлттэй суралцах хөтөлбөр
  • Монгол-Герман хэлний мэргэжлээр Швейцарь улсын Засгийн газрын тэтгэлгээр 1 улирлын хугацаатай Швейцарь улсад суралцах хөтөлбөр

Оюутан солилцоо, суралцуулах хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага

  • Гадаад паспорттай байх
  • Бакалаврын 1, 2, 3-р дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.0-аас дээш байх
  • Англи эсвэл тухайн зорчих улс орны хэлийг дундаас дээш түвшид эзэмшсэн байх
  • Хичээлээс гадуур нийгмийн идэвхтэй байх
  • Хариуцлагатай, бие даасан, өөртөө итгэлтэй, хичээл зүтгэлтэй байх
  • Дотуур байранд байрлах бэлтгэлтэй, их сургуулийн амьдралд дассан, өөрсдийн орны соёл, нийгмийн амьдралаас ялгаатай орчинд дасан зохицох бэлтгэлтэй байх

 Гадаадад дадлага хийх хөтөлбөр

  • Хятад хэлний орчуулагч мэргэжлээр – БНХАУ-ын Шинжааны ажил мэргэжлийн их сургуульд
  • Орос, англи хэлний багш мэргэжлээр – ОХУ-ын Барнаул хотын Алтайн техникийн их сургуульд
  • Геологийн мэргэжлээр – ОХУ-ын ТуваБНУ-д

Зуны сургалт, пленер, фестиваль

Алтай-Бидний нийтийн гэр, Их Алтайн бүс нутгийн их, дээд сургуулиудын ректоруудын зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд Их Алтайн нутаг дэвсгэрт орших Орос, Хятад, Казакстаны их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг олон улсын зуны сургалт, фестиваль, олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд манай оюутнууд жил бүр амжилттай оролцож байна.