ТАЛАРХЛЫН ЗУРВАС

2017-2018 оны хичээлийн жилд Ховд аймагт суралцаж буй оюутнуудад Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 8 сая төгрөгийн мөнгөн тэтгэлгийг гардуулан өглөө. Тус тэтгэлэгт амжилттай сайн суралцаж буй оюутнууд, малчин өрхийн суралцагч, улсын хэмжээнд амжилт гаргасан сурагчид хамрагдлаа.

Тэтгэлэгт ирүүлсэн 44 материалтай Нутгийн зөвлөлөөс томилогдсон комисс танилцан 33 материалыг шалгаруулав. Тус тэтгэлэгт хамрагдсан суралцагчид болон тэдний эцэг, эхчүүдийн зүгээс сургалтын төлбөрийн хөнгөлөлт, хэрэглээний мөнгөн тэтгэлэг үзүүлж, цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг дэмжсэн, цаг үеэ олсон ажил боллоо хэмээн сэтгэгдлээсээ хуваалцаж байлаа.

Тэтгэлэгт оюутнуудыг дэмжин ажилласан Увс аймгийн Засаг дарга, засаг даргын тамгын газрын хамт олонд талархал ирэлхийлье.

Увс аймгийн Засаг дарга болоод сумуудын Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан оюутнууд



Хариулт үлдээх