УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

МӨНГӨН ДЭЭВЭРТ АЛТАЙН УУЛСАД ӨВЛИЙН УЛИРАЛ

ХӨНГӨН ЦАГААН ЦАСАН ШИРХЭГЭЭР БУЖИГНАН ЦАВЦАЙЖ

ОН ЦАГИЙН ШАРГАЛ ХУУДАС НЭГЭН ЖИЛИЙГ АРДАА ОРХИОД

ОГТ ЦОО ШИНЭ НЭГЭН ХУУДСЫГ БИДНИЙ ӨМНӨ ДЭЛГЭЭД

ШИРЭЭ ДҮҮРСЭН ХАМТ ОЛНЫ БОЛОР ЖҮНЗЭНД БАЯРЫН ДАРС

ШИНЭЭР БҮТЭЭСЭН АЖЛЫН АМЖИЛТААР БЯЛХАН ДЭВРЭЭД

ШИНЭ ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН ТҮҮЧЭЭ БОЛОН ДЭВЖИЖ

ШИНЖЛЭХ УХААНЫ СОЁЛЫГ БАРУУН БҮС НУТАГТ ТҮГЭЭЖ ИРСЭН

УЛСЫН ЭРЭМБЭТЭЙ, ДЭЛХИЙН ДЭВЖЭЭТЭЙ

УУГАН СУРГУУЛЬ ХОВД ИХ СУРГУУЛЬ

БАРУУН МОНГОЛЫН СОЁЛЫН ГОЛОМТ

БАРАГДАШГҮЙ БАЯЛАГ, ДУНДАРШГҮЙ ЭРДМИЙН ДАЛАЙД

АЗ, ОД ШҮҮРСЭН ЗАЛУУ НАСНЫХАА ЭРЧ ХҮЧИЙГ ОРГИЛУУЛАН

АРВИН ЭРДМИЙН ДАЛАЙГААС ШИМТЭН СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСТАА

ДЭЭДИЙН НОМЫН ХҮРДИЙГ ЭРГЭЦҮҮЛЭН ТУНГААЖ

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛД ШАМДАН  ШАВЬ НАРАА ТҮҮЧЭЭЛСЭН ЭРДЭМТЭН БАГШ НАРТАА

ҮЕ ҮЕИЙН ТҮҮЧЭЭ НОМЫН ЦАГААН ӨРГӨӨНДӨӨ

ҮЙЛС АЖИЛ НЬ ӨӨДРӨГ, ҮЛГЭР ЖИШЭЭ АЖИЛТАН, АЖИЛЛАГСАД ТА БҮХЭНДЭЭ

            УГТАН ЗОЛГОЖ БУЙ ШИНЭ ОНДОО АМЖИЛТ БҮТЭЭЛ АРВИН БАЙЖ,

ТӨРӨЛХ СУРГУУЛИЙНХАА ТҮҮХТ ОЙД ИХ АМЖИЛТААР БЭЛЭГ БАРИН,

ДЭВЖИН ДЭЭШЛЭХИЙН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!.

 

ХОВД ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ



Хариулт үлдээх