ХИС “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдрийн хүрээнд ХИС-ийн НХУС-ийн оюутны холбооноос Монгол наадгай, “АХА” тэмцээн, ТНУТ-ийн дэргэдэх “Тод түүх” ТББ-аас “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ-МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” сэдэвт лекц, мач-шоу тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд оюутнуудын хувьд нэг өдрийн турш үндэсний хувцсаараа гоёж, Монголоороо бахархан өнгөрүүллээ.

Монгол бахархлын өдрийн хүрээнд зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ-МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” сэдэвт мач-шоу тэмцээнд Түүх, нийгмийн ухааны ангийн “Хөсөгтөн”, Хэл уран зохиолын ангийн “Босоо бичигтэн”, Эрхзүйн ангийн “Монголжин”, Язгуур урлаг, Биеийн тамирын ангийн хамтарсан “Эзэнт Монгол” хэмээх 4 баг оролцож, Монгол ёс заншил, Монголын нууц товчооны талаарх мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөн юм.



Хариулт үлдээх