ХОВД ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ II” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО

Дархан Уул аймгийн засаг даргын ивээл дор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал II” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус сургууль дээр болж өндөрлөлөө. Тус хуралд БСШУСЯ, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, БСШУСЯ, Боловсролын Зээлийн сан, БСШУСЯ, Боловсролын Хүрээлэн болон МУБИС, МУИС, ХААИС болон орон нутгийн Ховд их сургууль, Дорнод их сургууль, Дархан Уул аймаг дахь их дээд, мэргэжлийн сургуулиудын консорциум сургуулиуд, ШУТИС-ын харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль зэрэг 17 байгууллагын 150 гаруй эрдэмтэн багш судлаачид оролцлоо.

Тус хуралд хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн ахлах багш, доктор Г.Нямдаваа, Газарзүй, геологийн тэнхимийн ахлах багш, докторант Э.Наранхүү, Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш С.Өлзийжаргал, Математик-мэдээлэлзүйн тэнхимийн багш Т.Буяндэлгэр, газарзүй-геологийн тэнхимийн багш Ч.Буяндэлгэр нар амжилттай оролцоод ирлээ.

Энэ үеэр Ховд Их сургуулийн 40 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймаг дахь төгсөгчдийн холбоодын удирдлага, төгсөгчидтэй уулзаж, сургуулийнхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл хий, санал хүсэлт, асуулт хариулт явуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо



Хариулт үлдээх