ХОВД ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

Ховд их сургуулийн оюутны холбоо нь 1979 онд байгуулагдсан бөгөөд ХИС-д элсэн суралцаж буй оюутан, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг бүрдүүлэн ажиллахын тулд нэгдсэн удирдлагаар ханган үйл ажиллагаагаа явуулдаг оюутны эрх барих төрийн бус байгууллага.

Бид Ардчилсан хувьсгалын түүхэн үйл явдлыг Ховд аймгийн Ард Аюушийн талбайд анхлан эхлүүлж өөрсдийн үзэл бодол, эрх чөлөөг чөлөөтэй илэрхийлж уриа лоозон бүхий тайван жагсаалыг ёс суртахууны өндөр түвшинд зохон байгуулж байсан түүхтэй.

Шинэ зуунд баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлээ “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд тодорхойлж, дээд боловсролын салбарын харилцаанд хамтын ажиллагаа, хяналтын үүргийг бодитоор гүйцэтгэх чадвартай, оюутны ашгийн бус бие даасан байгууллага болон хөгжих стратеги төлөвлөлтийг дэвшүүлэн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

ХИС-ийн Оюутны холбоо нь

Тэргүүн

Дэд тэргүүн

Нарийн бичгийн дарга

Бүрэлдэхүүн сургуулиудын оюутны холбооны дарга

Салбар сургуулийн оюутны холбооны дарга

ХИС-ийн дотуур байрны оюутны холбооны дарга

ХИС-ийн тэргүүлэгч гишүүд

Бүрэлдэхүүн сургуулиудийн Оюутны холбоо нь

Дарга

Нарийн бичгийн дарга

Тэргүүлэгч гишүүд

Салбар сургуулийн Оюутны холбоо нь

Тэргүүн

Дэд тэргүүн

Нарийн бичгийн дарга

Тэргүүлэгч гишүүд

ХИС-ийн дотуур байрны оюутны холбоо нь

Дарга

Нарийн бичгийн дарга

Тэргүүлэгч гишүүдээс бүрддэг.

Оюутны холбоо оюутнуудынхаа дуу хоолой болон бүх суралцагчдыг төлөөлөн ажилладаг ба манай тэргүүн ХИС-ийн Захиргааны зөвлөлийн хуралд оролцож шууд санал бодлоо илэрхийлэх мөн Удирдах зөвлөлийн тогтоолын дагуу оюутны нийт төлбөрийн 1 хувийг үйл ажиллагаандаа зарцуулах эрхтэй.

Бид оюутнуудынхаа сурах нөхцөл боломж, тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэхийг хичээхийн зэрэгцээ олон нийтийн бүхий л арга хэмжээ, сургалт семинар, тэмцээн уралдаан гэх мэт төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулдаг.

Холбоо барих

Утас: 95533989

Facebook: “ХИС-ийн Оюутны холбоо”

Имэйл: mox_medee@yahoo.com