ХОВД ИХ СУРГУУЛИЙН УРЛАГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

Зорилго:        Ховд их сургуулийн 40 жилийн ойн арга хэмжээг угтан Ховд их сургуулийн багш оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сурталчилах, харилцан суралцах, төлөвшүүлэх, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Ховд их сургуулийн 40 жилийн ойн арга хэмжээний хүндэтгэлийн тоглолтонд оролцох авьяастнуудыг тодруулахад тус наадмын зорилго оршино.

Хамрах хүрээ:          Ховд их сургуулийн нийт багш, ажилтан, оюутан, сурагчид

Хугацаа:         2019 оны 3 сарын 29-ний Баасан гарагийн 10:00 цагт

Хаана:            Ховд их сургуулийн хичээлийн I байрны урлагийн зааланд

Зохион байгуулагч:

  • Ерөнхий зохион байгуулагч: Сургалтын нэгдсэн алба, Оюутны холбоо
  • Хамтран зохион байгуулагч: Ховд их сургуулийн хөгжмийн багш нар, Үндэсний язгуур урлагийн ангийн оюутнууд
  • Ахлах зохион байгуулагч: Хөгжмийн багш, соёлын тэргүүний ажилтан Ч.Ваша

Наадамд оролцогчдын журам:

  • Наадамд 15 баг оролцоно. Үүнд:
    • 13 тэнхим тус бүрээс тус бүр 1 баг (багш, оюутны холимог баг байж болно),
    • Лицей сургуулийн баг (багш, сурагчдын холимог баг байж болно),
    • Захиргаа аж ахуйн ажилтнуудын баг
  • Оролцогч нь Ховд их сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагч байх бөгөөд холбогдох нэгжийн удирдлагууд (тэнхимийн эрхлэгчид, лицей сургуулийн менежер, захиргаа аж ахуйн багийн ахлагч) багаа бүрдүүлэн, бэлтгэлийг өндөр түвшинд ханган оролцуулна.
  • Хөгжмийн багш нар болон Үндэсний язгуур урлагийн ангийн оюутнууд өрсөлдөхгүй бөгөөд багуудын бэлтгэлийн явцад мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллана.
  • Багууд тоглолтын хувцас, лого, уриатай байна. (Логог 40 жилийн нээлтийн арга хэмжээнд үргэлжлүүлэн ашиглах болно)
  • Багууд тайзны сахилга бат, цаг ашиглалтыг хатуу баримтална.

Наадамд оролцох төрөл:  

Наадмын төрөл Хүний тоо Бэлтгэх чиглэл Байр, шагнал
1. Багийн мэндчилгээ – 1 10-аас дээш хүн Ховд их сургуулийн сүлд дуу плаш моб, гэх мэт хамтлагаараа үзүүлэх урлагийн чөлөөт төрөл зүйлээс сонгон найруулж зохиомжлон оролцож болно. Тусгайлан байр шалгаруулахгүй. Багийн оноонд үнэлгээг тооцоно.
2. Дуэт, болон хамтлаг дуу (хоршил)- 1 2 – 8 хүн Чөлөөтэй 3 байр эзлүүлж, медаль, өргөмжлөл олгоно.
3. Гоцлол дуу – 1 1 хүн Уртын, ардын, сонгодог, орчин үеийн гэх мэтчилэн дууны төрлийг хязгаарлахгүй. 3 байр эзлүүлж, медаль, өргөмжлөл олгоно.
4. Хамтлаг бүжиг – 1 4-8 хүн Дэглэлт, ардын, орчин үеийн, цэнгээнт байж болно. 3 байр эзлүүлж, медаль, өргөмжлөл олгоно.
5. Хөгжмийн номер – 1 1 – 8 хүн Хөгжмийн ямарч зэмсэг байж болно 3 байр эзлүүлж, медаль, өргөмжлөл олгоно.
6. Тусгай үзүүлбэр – 1 (Багийн брэнд номер буюу урлагийн онц содон үзүүлбэр) Чөлөөтэй Язгуур урлагийн төрөл зүйлүүд, “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд” зэрэг үзүүлбэрээр бэлтгэн чөлөөт сэтгэлгээ болон бусад хэлбэрээр оролцож болно –     3 байр эзлүүлж, өргөмжлөл олгоно.

–     Урьдчилсан мэдүүлэгт үзүүлбэрт оролцогчийн тоог өгөх ба оролцогчийн тоог хязгаарлаагүй тул медаль олгохгүй.

7. Шилдэг багийн шалгаруулалт Баг Шалгаруулах онооны бүтэц:

–          Бэлтгэл хангасан байдлын оноо (Тоглолтын хувцас, лого, уриа),

–          Зохион байгуулалтын оноо (Тайзны сахилга бат, цаг ашиглалт),

–          Багийн мэндчилгээний оноо,

–          Наадмын төрлүүдийн онооны нийлбэр

Шилдэг 3 багт, өргөмжлөл,  мөнгөн шагнал олгоно:

–       Тэргүүн байр: 250,000₮

–       Дэд байр: 200,000₮

–       Гутгаар байр: 150,000₮

 Зохион байгуулалт:

  • 2019 оны 2 дугаар сарын 28-ны дотор наадамд оролцогч тэнхим, хамт олны урьдчилан мэдүүлгийг Оюутны холбоон дээр хүлээн авах ба мэдүүлгээ ирүүлсэн багуудыг наадмын өмнөх өдөр бүртгэнэ.
  • Наадамд оролцогч тэнхимүүд наадмын нээлтийн үйл ажиллагаанд Лого уриа, тоглолтын хувцастайгаа багаараа оролцох бөгөөд Ховд их сургуулийн сүлд дуу дуулж нээлт хийнэ.
  • Наадмыг мэргэжлийн багш нар шүүн явуулна.
  • Урлагийн наадмын шалгарсан, шилдэг үзүүлбэрүүдийг Ховд их сургуулийн 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд оролцуулна.

ХОВД ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА

 



Хариулт үлдээх