ХОВД ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙР

Ховд их сургууль хичээлийн 2 байртай. Хичээлийн нэгдүгээр байрны барилга, байгууламж нь УБЗТИ-ийн 165/80 номерийн төсөв, 397-01 номерийн зургаар баригдаж 1982 онд ашиглалтад орсон. 13 блоктой, 17393.1 квад.м багтаамжтай, 4989.4 квад.м ашигтай талбайтай, 2570 квад.м ажлын талбайтай, суудлын тоо 720, тухайн үед мөрдөж байсан олон нийт иргэний барилгын стандартад заасан байр, талбайн хэмжээ, эрүүл ахуйн нормативын дагуу баригдсан.

Хичээлийн 2 дугаар байрны барилга байгууламж нь 1977 онд НААҮ-ний зориулалтаар ашиглалтад орсон. Үүнийг тус сургууль 2001 онд худалдан авч их засварт оруулж сургалтын зориулалтаар засварласан, 2 секцтэй, 1649.9 квад.м ашигтай талбайтай.

Сургуулийн захиргаа эрдэм шинжилгээ сургалтын үйл ажиллагааны явцад үйлчилгээг багш, суралцагч, үйлчлүүлэгчид хүртээмжтэй болгон өргөтгөж боловсролын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагаас дээд боловсролын байгууллагад тавих нийтлэг шаардлагад нийцүүлэх зорилгоор суудлын тоог хичээлийн 1 дүгээр байранд 1320, 2 дугаар байранд 655 болгон нэмэгдүүлснээр хичээллэх танхимын нийт суудлын тоо 1975 болсон. Ээлжийн ашиглалтын коэффициент 1,3 байна. Хичээлийн байрууд нь хичээллэх анги танхимаас гадна лекцийн, хурлын, ном уншлагын, биеийн тамирын заал, оюутны цайны газартай.

Мөн хичээлийн байрууд өндөр хурдны интернетийн сүлжээнд холбогдсон ба интернет сүлжээ бүхий компьютерийн 8 лабораториор үйлчилгээ явуулдагаас гадна байгаль шинжлэлийн 16 лаборатори, бүрэлдэхүүний 3 сургуулийн эрдэм шинжилгээ сургалтын зориулалттай 15 кабинеттэй. Лабораторийн нэг суудалд оногдох талбай 2,1-2,8м2, кабинетийн нэг суудалд оногдох талбай 1,5-1,6 м2 болно.

Ийнхүү бид сургалтын орчин, материаллаг базыг тогтмол шинэчлэн тав тухтай таатай орчин, шинэлэг хичээлийн хэрэглэгдэхүүнээр ханган ажиллахыг зорьж байна.