ХОВД ИХ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО

Ховд их сургууль БСШУ-ны сайдын А/78, А/174, А/370 тоот тушаал, ХИС-ийн дүрмийн 3.15 дахь заалт, ХИС-ийн захирлын 2015 оны А/34 тоот тушаалыг үндэслэнХөтөлбөрийн ерөнхий хороог анх байгуулж, хорооны бүтцийг 2017 оны А41, /А/103 тоот захирлын тушаалаар тус тус шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж  байна.

            Хөтөлбөрийн хороо нь ерөнхий болон салбар хороо гэсэн бүтэцтэй.

            Ерөнхий хороо СБТЭ дэд захирал, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эрдмийн зөвлөл, удирдах зөвлөл, төгсөлтийн дараах сургалтын алба, ХИС-ийн үндсэн багш, ажил олгогч, төгсөгч, оюутны төлөөлөл гэсэн бүтэцтэйгээр, салбар хороод бүрэлдэхүүн сургуулийн захирал, нарийн бичгийн дарга, үндсэн багшбүхий бүтэцтэйгээр хөтөлбөр бүрийн төлөөллийн тэгш оролцоог ханган ажиллаж байна.

ХИС бүрэлдэхүүний 3 сургууль, 12 тэнхимтэй, тэнхим бүрийн хөтөлбөр /индекс/-ийн тоо харилцан адилгүй бөгөөд бакалаврын 29, магистрын 12, докторын6, хөрвөхийн 9 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэнхим нь хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үндсэн нэгж болохынхоо хувьдтодорхой үүрэгтэйгээр, хөтөлбөрийн хороодоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн хороодын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг хөтөлбөрийн хорооны журмаар зохицуулан ажилладаг.
Хөтөлбөрийн хорооны зорилго:
ХИС-ийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хүрээнд үндсэн суурь мэргэжлийн, сонгох хичээлүүд, хос мэргэжил олгох, хавсран мэргэших хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх аргачлалыг тогтоож, дагнасан болон салбар дундын хамтарсан сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн экспертиз хийж, бодлого зөвлөмж боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах зорилготой.
Хөтөлбөрийн хороодын чиг үүрэг:

Тэнхим болон хөтөлбөрийн хороод хөтөлбөр боловсруулах, баталгаажуулах, хэрэгжүүлэх болон хяналт, сайжруулалт хийх үйл явцын мөрөөр хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгээ тодорхойлон дүрэм журам, үүрэгт ажлынхаа хүрээнд улирал бүрээр ажлын төлөвлөгөөний дагуу ажил зохион байгуулан ажиллаж байна.