ХОВД ИХ СУРГУУЛИЙН 2017 ОНОО ҮДЭЖ 2018 ОНЫГ УГТАХ ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ ӨНДӨРЛӨЛӨӨ

Ховд их сургууль ололт амжилтаар түүчээлсэн нэгэн сайхан жилийг үдэжшинэ онтойгоо золгож байна.

Энэ оны шинэ жилийн баярыг цуврал арга хэмжээ бүхий хөтөлбөртэйгээр зохион байгууллаа.

ХИС-ийн захирлын нэрэмжит “Шинэ жил”сэдэвт гар зургийн уралдааныг Ховд аймгийн Жаргалант сумын 15 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 627 хүүхдийн дунд зохион байгуулж цэцэрлэг тус бүрээс нэг нийт 15 бүтээлийг шилдгээр, 3 бүтээлийг шилдгийн шилдэгээр шалгаруулан бяцхан хүүхдүүддээ бэлэг гардууллаа. Шалгарсан багачуудын зураг бүхий мэндчилгээг харилцагч байгууллагууддаа амжилт бүтээлийн дээдийг ерөөн хүргүүлэв.

Мөн багш, ажилчдынхаа дунд шинэ жилийн сэдэвт Попури дууны уралдаан”-ыг зохион байгуулж шилдэг 2 багийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшууллаа.

Багш, ажилчдын “Мөнгөн үдэш – цэнгүүн”, ахлах сургуулийн сурагчдын болон багш, ажилчдын хүүхдүүдийн “Мөнгөн үдэш – ёслолын арга хэмжээ”, оюутан суралцагчдын“Мөнгөн үдэш- үдэшлэг цэнгүүн”тус тус хөтөлбөрийн дагуу явагдаж шилдэгүүдээ тодруулан, өвлийн өвгөний бэлгээ түгээж цаашдын сурлага, урлаг, спорт, эрдэм судлалын үйлсэд нь урам өглөө.



Хариулт үлдээх