ХОВД ИХ СУРГУУЛЬ “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2018” БАРУУН БҮСИЙН МӨСНИЙ БАЯРТ ГУРАВ ДАХЬ УДААГАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Ховд аймаг Баруун Монголын угсаатны онцлог төрхийг хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, байгаль дэлхий үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, гадаад дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга 2018” цас мөсний баяр Хар ус нуурын Төмөртийн тохойд энэ сарын 24-25-ны амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Баруун бүсийн аймаг, сумууд, Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцон шилдэг сум, байгууллагыг 8-10 үзүүлэлтээр шалгаруулсан тус наадамд Ховд их сургуулийн багш, ажилтан, оюутнуудын баг гурав дахь удаагаа ТЭРГҮҮН байранд шалгарлаа.
Амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа байр хүргэе.



Хариулт үлдээх