БИДНИЙ ТУХАЙ

Товч танилцуулга

Ховд их сургуулийн Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн (ББТХХ) нь 2016 оны 06 сард ХИС-ийн захирлын A/73 тоот тушаалаар байгуулагдсан. Тус хүрээлэн нь баруун бүс нутгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийн асуудлаар үндэсний болон олон улсын санхүүжилт бүхий суурь болон хавсарга судалгааны төслүүдийг боловсруулж,  бие даан болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, сургалт, төслийн байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжүүлэх, баруун бүс дэх байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг  судалгаа шинжилгээний мэдээллээр хангаж, судалгаанд үндэслэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, багш, оюутан суралцагсдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оролцуулах, чадавхижуулахыг зорин ажиллаж байна.

 Эрхэм зорилго

Баруун бүс  нутагт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж, баруун бүсийн  тогтвортой хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх,  тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хүчин чармайлтыг хөхүүлэн дэмжиж хамтран ажиллах, чадавхийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчны болон тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулахад манлайлагчийн үүргийг гүйцэтгэх явдал юм.

Хүрээлэнгийн бүрэлдэхүүн

Овог нэр Албан тушаал Холбоо барих хаяг
М. Оюунчимэг /Ph.D/ Захирал byambaa3007@yahoo.com
Э. Наранхүү /магистр/ Эрдэм шинжилгээний ажилтан naraa.nice@yahoo.com
Ч.Галбадрах /магистр/ Эрдэм шинжилгээний ажилтан galaa.khu@gmail.com

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Хүрээлэн нь энэ хугацаанд доорх байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид үндэсний болон олон улсын их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, засгийн газрын агентлагууд, орон нутгийн засаг захиргаа болон бизнесийн байгууллага, сангууд,  аж ахуйн нэгж,  хувь хүмүүстэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорин ажиллаж байна.

  • APN (Дэлхийн өөрчлөлтийн судалгааны Ази номхон далайн бүс нутгийн сүлжээ) олон улсын төслийн байгууллага
  • APSCO (Ази номхон далайн бүс нутгийн хиймэл дагуулын хамтын ажиллагааны байгууллага)
  • Францын “Areed” ТББ
  • Дэлхийн байгаль хамгаалах сан
  • МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн
  • Дорнод их сургууль
  • Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ
  • Говь-алтай аймгийн Хөх морьт сумын ЗДТГ
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын ЗДТГ

Үйл ажиллагааны гол зорилтууд

Хүрээлэн нь судалгаа,  сургалт, нийгмийн үйлчилгээ гэсэн 3 чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Баруун бүсийн тогтвортой хөгжлийн асуудлаар суурь ба хавсарга судалгааны төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Шинжлэх ухаан технологийн ололт, нийгмийн эрэлтэд тулгуурлан байгууллага, иргэдэд богино хугацааны сургалт, семинар зохион байгуулах, чадавхижуулах
  • Шинэ мэдлэг, технологи, инновацийг сургалт, судалгааны эргэлтэнд оруулах, судалгаанд суурилсан бодлого боловсруулах, шийдвэр гаргахад судалгааны үр дүнг танилцуулж, санал зөвлөмж боловсруулан орон нутгийн удирдлага, захиалагчдад нийлүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг иргэд, нийгмийн байгууллагуудад сурталчлан таниулж, мэдээ мэдээллээр хангах
  • Гадаад, дотоод хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо өргөтгөн хөгжүүлэх

Үйл ажиллагааны чиглэл

  1. Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа
  • Баруун бүс нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга зүйн үндэслэл, дүгнэлт, зөвлөмж гаргах зорилго бүхий судалгааны ажил гүйцэтгэх
  • Судалгааны ажлынхаа үр дүнг иргэд, нийгмийн хүртээл болгох
  • Олон улс, үндэсний болон бүс, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын гэрээт болон захиалгат судалгааг чанартай гүйцэтгэж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Олон улс, улс, бүс, орон нутаг, ХИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээний хурал, симпозиум, лекц, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах
  • Эрдэмтэн судлаач, багш нарт гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхэд нь зөвлөн туслах
  1. Сургалтын үйл ажиллагаа
  • Бүс, орон нутаг, ХИС-ийн хэмжээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг сурталчлан таниулах сургалт, семинар зохион байгуулах
  • Хүрээлэнгийн ажилтан, эрдэмтэн судлаачдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт семинарыг зохион байгуулах
  • Хүрээлэнгийн ажилтан, эрдэмтэн судлаачдыг гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинарт хамруулах
  • Иргэд, нийгмийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт, семинарыг зохион байгуулах
  • Залуу судлаачдын судалгааны ажилд зөвлөгөө өгөх
  1. Нийгэмд үзүүлэх үйлчилгээ
  • Иргэд, нийгмийн байгууллагуудтай хамтран олон нийтийн үйл ажиллагаа явуулах
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг иргэд, нийгмийн байгууллагуудад сурталчлан таниулж, мэдээллээр хангах
  • Эрдэмтэн судлаачдад мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь зөвлөж туслаж мэдээллээр хангах