СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР

Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн  нь 2016 оны 11 сараас ХИС-ийн ТДСА-тай хамтран  “Шилдэг эрдэмтдийн индэр”, 2017 оны 10 сараас “Тогтвортой хөгжлийн бодлого бидний амьдралд”,  11 сараас “Олон улсын сэтгүүлд өгүүлэл бичих арга зүй” сэдэвт цуврал лекц, семинар, сургалтуудыг тус тус зохион байгуулж байна.

“Шилдэг эрдэмтдийн индэр” цуврал лекц

  • Доктор (Ph.D) Б.Сувданцэцэг: “Орон зайн дүрс боловсруулалт болон оролцооны арга зүйг аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулахад ашигласан жишээгээр”.
  • Газарзүйн ухааны доктор (Ph.D) Д.Отгонбаяр: “Мөстөл усны нөөцийн судалгааг орчин үеийн дэвшилтэд аргуудыг ашиглан Баруун монголын гадагш урсацгүй ай савд явуулсан судалгаа”.
  • Экологийн ухааны доктор (Ph.D) М.Алтанбагана: “Зайнаас тандан судлал болон тоон шинжилгээний аргаар Монгол орны экологийн эмзэг байдлыг үнэлсэн дүнгээс”
  • Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) Д.Өнөрнасан: “Сурлагын үнэлгээний арга зүйн судалгааг интернэтэд суурилсан үнэлгээний жишээн дээр хийсэн дүнгээс”.
  • Физикийн ухааны доктор (Ph.D) Ц.Цэрэнгомбо “Бүс нутаг дахь цацрагийн экологийн судалгааны дүн, үр нөлөө”.
  • Химийн ухааны доктор (Ph.D) З.Бурмаа “Байгалийн усны химийн судалгааны арга зүй”.
  • Бизнесийн удирдлагын магистр (MA) Б.Дуламсүрэн “Ашигт малтмалын ордын үнэлгээний харьцуулсан судалгаа/Адуунчулууны нүүрсний уурхайн жишээн дээр/”.
  • Боловсрол судлалын ухааны магистр (MA) Б.Энхтуяа”Их дээд сургуульд сэтгэл зүйн төв ажиллуулах хэрэгцээг судалсан нь”.
  • Түүхийн ухааны доктор (Ph.D)  Ч.Мөнхбаяр “Монгол Алтайн хүрлийн түрүү үеийн тахилга оршуулгын байгууламж”.
  • Боловсрол судлалын ухааны магистр (МА) Г.Нямдаваа “Монгол Улс дахь Хотон угсаатны аман зохиолын судалгаа /хуримын зан үйлийн жишээгээр/”
  • Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) В.Янжиндулам “Хөх судар романы дүрийн судалгаа”.

“Тогтвортой хөгжлийн бодлого бидний амьдралд” цуврал лекц, сургалт

  • Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Нямаа “Эрдэм шинжилгээний ажлын гараа, тулгарч буй саад бэрхшээл”
  • Химийн ухааны доктор (Ph.D), дэд профессор З. Бурмаа, Газарзүйн ухааны магистр (МА) Ч. Аюурзана, Биологийн ухааны магистр (МА)  М. Отгонбаатар “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төсөл бичих арга зүй” сэдэвт сургалт