“ЦАГААН САР-МОНГОЛ ЁСОН” ХҮҮХЭД БҮР УРАН БҮТЭЭЛЧ-2018 БАРИМЛЫН ШАВРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын уламжлалт, үндэсний баяр цагаан сарыг тохиолдуулан хойч үе болох хүүхэд багачууддаа монгол ёс заншил, өв соёлоо өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх үүднээс “Сургуулийн өмнөх боловсролын багш хөтөлбөр”-ийн нэрэмжит “ЦАГААН САР-МОНГОЛ ЁСОН” баримлын шавран бүтээлийн уралдааныг Ховд их сургуулийн багш ажилчдын 7 хүртлэх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж бүх оролцогчдод дурсамж хадгалуулан, шагналт байр эзэлсэн бүтээлийн эздэд бэлгийн багц, дурсгалын зураг, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Шагналт байр эзэлсэн бүтээлийн эзэд:
Тэргүүн байр Н.Цэлмүүн
Дэд байр А.Будзаяа
Гутгаар байр Д.Шинэтөр
Тусгай байр Б.Билгүүндалай

Ховд их сургууль



Хариулт үлдээх