ЦАГААН САР-МОНГОЛ ЁСОН 2018” ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЗУРАГ АВАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Ховд их сургууль Монголын уламжлалт, үндэсний баяр-цагаан сарыг тохиолдуулан хойч үе болох хүүхэд багачууддаа монгол ёс заншил, өв соёлоо өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх үүднээс “Бага ангийн багш хөтөлбөр”-ийн нэрэмжит “ЦАГААН САР-МОНГОЛ ЁСОН 2018” теле хичээлийг Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 7 сургуулийн V ангийн сурагчид, ХИС-ийн Лицей сургуулийн сурагчид, Гадаад оюутнууд, Гадаадын зочин багш нар, Ахмад багш нарын төлөөлөл оролцуулан зохион байгуулж байна.
Теле хичээл нь битүүний өдрийн ёс заншил, цагаан сарын шинийн нэгэн буюу цагаалах ёсон гэсэн хэсгээс бүрдэж, гадаад багш, оюутнуудаар цагаан сарын идээ, ундааг биечлэн бэлтгүүлэх, бага ангийн сурагчид ёс заншлыг хамтран суралцах зарчмаар мэдлэг мэдээлэл олгох юм.
Та бүхэн теле хичээлийг 2017 оны 02 сарын 14-ны өдрийн 17:00 цагт Ховд телевизээр хүлээн авч үзнэ үү.



Хариулт үлдээх