Шинээр нээсэн хөтөлбөр

Шинээр нээсэн хөтөлбөр /мэргэжил/-ийн чиглэлүүд

Он Сургуулийн нэр Шинээр нээсэн анги
1 1979 Ховд дахь Улсын багшийн дээд сургууль Математик-физик, хими-биологи, монгол хэл-уран зохиол, түүх-газар зүйн багш
2 1983-1993 Физик, математик, хими, биологи, газарзүй, монгол хэл, уран зохиол, түүх, нийгэм судлал, биеийн тамирын багш, эвлэл-пионерийн удирдагч (бакалавр)
3 1993-2004 МУИС-ийн Ховд салбар сургууль Газар зүй, орос-англи хэл, математик-мэдээлэл зүй, байгаль шинжлэл, зураг-шугам зураг, нийгэм судлал-эрх зүй, англи хэл зэрэг багшийн анги нягтлан бодох бүртгэл, хятад хэлний орчуулагч, нягтлан бодох бүртгэлийн эчнээ, япон хэлний орчуулагч-аялал жуулчлалын менежер, монгол-герман судлал, улс төр судлал, менежмент-газар зохион байгуулалт
4 2007 оноос Ховд их сургууль Комьпютер-Солонгос хэл, Бага ангийн багш -арга зүйч, Ойжуулалт-цэцэрлэгжүүлэлт, Байгаль хамгаалал экологи, Түүх-аялал жуулчлалын менежер, Хими технологи, Физик, Геологи, Архитектур дизайн, Компьютер програм хангамж
5 2012-2013 Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Нутгийн удирдлага, Бизнесийн менежмент (бакалавр), Хими, Газарзүй (доктор), Баян-Өлгийн салбар сургуульд Дуу хөгжмийн багш
6 2016 oноос Үндэсний язгуур урлаг, Цахилгааны инженер, Уул уурхайн ашиглалтын технологи, Барилгын инженер (бакалавр)

Төрийн захиргааны менежмент, Экологи, Математикийн боловсрол (магистр)

Боловсрол судлал (доктор)

7 2017 Багш, инженерийн боловсрол (бакалавр)

     Бакалавр, магистр, докторын сургалт явуулахын зэрэгцээ ЕБС-ийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн ба үндсэн сургалт явуулах, олон нийтийн соёл боловсролыг дээшлүүлэх, сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зэргээр нийгмийн үйлчилгээнд чиглэсэн ажлууд зохион байгуулдаг.
     Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тодорхой мэргэжлээр аймаг, хотын хэмжээний олимпиад зохион байгуулан, иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, албан байгууллагын урилгаар иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эрдэм түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн хичээл, сургалт, сурталчилгааны уламжлалт ажлуудыг тогтмол явуулдаг.